Барилгын салбарын буруу хөгжлийн “хохирогчид” нь хэн бэ

 Монгол улсад барилгын салбар үүсэн хөгжөөд 90 жилийнхээ ойг саяхан “нижгэр” тэмдэглэж байсан. Нэг үгээр барилга барьж эхлээд ерэн жилийн түүхийг бичжээ. Энэ олон жилийн түүхийг 1990 оны Ардчилал гарснаар бизнес утгаар нь хөгжих болсон гэхэд нэг их хол зөрөхгүй байх. Бизнес утгаараа хөгжөөд 30 жил ч хүрээгүй байж барилгын салбарын өнөөгийн төрх нүдэнд илхэн. Хаагуур яаж явахаа ч мэдэхгүй болтлоо Улаанбаатар хотод шавааралдсан барилгууд. Бие биенийхээ 00 өрөөг цонхоороо харах “супер боломж”. Нэг үгээр замбараагүйн дээр зохион байгуулалтгүй.

m01112

Өнөөдөр олон улсын стандартыг шат шатандаа ярьж хэрэгжүүлж байгаа ч Улаанбаатар хот ямар ч стандартгүй хөгжиж байна. Барилга яагаад замбараагүй хөгжих болов. Учир нь өндрөөс юм унаад хүн үхчихэж байна, барилга зүгээр байж байгаад нурчихаж байна, борлуулалтгүй муу барилга хотоор дүүрэн байна гэх мэтээр барилгын салбарыг тойрсон асуудал их байна.

Барилга хамгийн зөв суурьтай хамгийн чанартай байх ёстой. Энэ бол хүн бүрийн амин хэрэгцээ. Харин өвлөгддөг, олон жилийн хэрэглээ гэдэг утгаараа барилгын чанар заавал хөндөгдөх ёстой байдаг. Гэтэл яг орчин нөхцөл дээрээ ямар ч хамаагүй материалаар баригдсан барилгыг улсын комисс “санхүүгийн сонирхлоор” хүлээн аваад байна уу. Үнэндээ “муу материалаар хүний биед хортой түүхий эдээр, барилга барьсан байна үүнийгээ буулгаж газар чөлөөл” гэсэн нэг ч дүгнэлт үйлддэггүй гэх. Өөр өөр хэлбэл шавар овоолоод босгочихсон л бол танд аяндаа зөвшөөрөл нь “арын хаалгаар ч болов” хүрээд ирнэ. Энд нэг бол танил тал нэг бол мөнгө хэрэгтэй.

300-9cb1b8b79a35e6eeb5a7759420bbd02e

Угаас манай нийгэмд шударга зүйл гэж бараг үгүй болсны нэг тод илрэл энэ. Гэтэл дэлхийн стандартын хамгийн наад захын таван үнэлгээнд:

  • Барилга баригдах явцад хэрэглэгдсэн материал гал дэмждэггүй байх
  • Барилгад орж байгаа материал хүний биед хоргүй байх /манайх бол Хятад цементээр барьдаг, Хятад цемент нь Примаргенц өндөртэй улмаар удаандаа хорт хавдар үүсгэдэг/
  • Аль болох хөнгөн, дулаан, ашиглалт өндөртэй дэвшилтэд технологийг ашиглах
  • Гарц орцын ойлгомжтой шийдэл, зай талбайн ашиглалт сайтай байх
  • Бүх хэрэглэгдэхүүнд тохирсон стандартын дагуу байх

Энэ таван шаардлагыг олон улсын стандартад заавал тусгасан байх ёстой гэнэ. Харин манайх “өөр шийдэл”-ээр хөгжөөд байх шиг.

Иргэд 15-20 жилийн хугацаатай лизингээр авсан байраа өвлүүлнэ гэж бодохоос хаана чанаргүй, хаана эрсдлэлтэй байгаа тухай бодох ч үгүй. Дээр өгүүлсэн примаргенц өндөртэй цемент нь хүний биед хавдар үүсгэдэг бөгөөд Хятад цемент хуванцарын хольцтой байдаг тухай дэлхий нийтээр шуугиж байсан нь саяхан.

3ea1ar9mdgub1g18g667574p1m

Бидэнд урт хугацаагаар лизинг өгөх гэж байхдаа стандарт чанарын тухай огтхон ч ярьдаггүй. Энэ мэт барилга тойрсон маш их асуудал бий. Чанаргүй, өнгө үзэмжгүй, баталгаагүй, аюулгүйн гарц гарамгүй эдгээр байрууд баталгаат үл хөдлөх хөрөнгө болж чадна гэж үү. Улсын комисс хүлээн авч акт үйлддэг ч иргэд тэдний “танил талын”, “арын хаалганы” үйлчилгээнд итгэхээ болиод удаж байна. Улаанбаатар хотод нэг удаа л хүчтэйхэн газар хөдлөхөд давхарлан өндөрлөсөн барилгууд нурж, ад үзэгдэн утааны буруутан болж байгаа гэр хорооллынхон “үлдэх” вий.

Б.Саран

14408768_1075659032554287_872381660_n-8-36-22

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …