“Виз найдвартай гаргана” ….

Ажилгүйдэл, эдийн засгийн хямрал газар авсан энэ үед иргэдийг гадаадад ажилд зуучлана, хөдөлмөрийн гэрээгээр явуулна, жуулчны визээр явуулна /очоод харлана/ гэх зарууд газар авсаар байна. Тэртэй тэргүй Монгол улсад ажил олдохгүй, амьдрал өдрөөс өдөрт ядуурч байгаа энэ үед гадаадын орныг зорьж ажиллаж хөдөлмөрлөж, хөдөлмөрөө олон улсын жишгээр үнэлүүлж, авсан шиг авч байхыг хүсэхгүй хэн байх билээ. Ядахнаа л цэвэр орчин, баталгаатай хүнс, аюулгүй газрууд шүү дээ. 25-45 насны бүх залуус үүнийг л хүсч байгаа. Хэдхэн жилийн өмнө орон сууцны лизингийн зээл авчихаад ажиллаж, хөдөлмөрлөөд түүгээрээ зээлээ төлөөд болдог байсан бол харин одоо ажилгүй болох нь “цаг зуурын” шийдвэр байна.

untitled

Энэ мэт иргэдийнхээ амьдрал ахуйгаар тоглосон шийдвэрүүд төрөөс ихээхэн гарч байгаа учраас эх орондоо ажилгүй, орлогогүй, амьдралгүй байхаар харийн оронд боолын хөдөлмөр хийгээд ч хамаагүй байрныхаа лизинг төлөх мөнгөтэй, үр хүүхдүүддээ хэрэгцээтэй зүйлийг нь аваад өгөх чадалтай, ахмад буурлууддаа цайны сүүг нь таслахгүй байх боломж бүрдэж байгаа юм. Ядахдаа л хүний нутгийг зорьж байгаа залуус хэлний мэдлэгтэй, халаасандаа хэдэн төгрөгтэй, хамаатнууд хамт олондоо нэр хүндтэй болоод ирнэ. Угаас шинэ засгийн газраас улс орны хямралтай энэ үе 2018 оныг дуустал дээрдэхгүй гээд “зарлачихсан”.

or2

Засаг барьснаасаа хойш 18-н сарын дотор эдийн засгаа аварна гэсэн ч хэмнэлтийн / бүсээ чангалах/ зарчимаар аврах гээд байгаа нь угаас ядарсан иргэдэд таалагдахгүй байна. Стратегийн ордуудаа зөв ашиглах олигтойхон ганцхан шийдвэр гаргачихаж чадахгүй байгаа аль ч засгийн газарт өнөөдрийн Монгол улсын иргэд итгэл алдраад байна. Энэ мэт будлиантай, идсэн уусан гэсэн яриа хэлэлцээрийн цаана нэг иргэний гэр бүлээ тэжээж чадахгүйд хүрсэн итгэл алдарсан бодлууд  давамгайлж харийн нутагт боол болоё гэсэн мөрөөдөл өөрийн эрхгүй төрж байна.

image_913859_1

Харин үүнийг нь соргогоор ашигласан зуучлалын албан болон албан бус компани хувь хүмүүсийг хэн хянах вэ? Үнэхээр ямар ч орны виз гаргаж өгч болдог юм бол тухайн орны элчин энд “зай эзлэн” суугаад яах юм бэ? Зарын сайтууд, зарын сонин, цахим орчинд ажлын гэрээгээр илгээнэ гэсэн зарууд их байх болж. Өр зээл тавин хүний нутгийг зорьж “мөнгөжих” гэсэн хүсэл нь худхидуулаад л өнгөрнө. Иргэд төрийн хяналтгүй “сэдэв” болсон энэ бие биенээ давхар “хулхидахаа” болимоор байна.

Б.Цацралт

14408768_1075659032554287_872381660_n-8-36-22

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …