“Эрүүл энхийн мянган жаргалан” аянд нэгдэцгээе

1477631326_14886002_1309143142461536_1381712246_n550611211201610280455-1

Хөхүүрийн ам цаашилж Хүйтний ам наашилж байгаа энэ цаг үед “1000 хүүхэд 1000 бэлэг” ТББ-с санаачлан “Эрүүл энхийн мянган жаргалан” уриатайгаар хөдөө орон нутаг, тэр дундаа хүн эмнэлгийн салбарт чиглэсэн нэгэн сайн үйлсийн аян эхлүүлж байгаа тухай таатай мэдээ байна.

Хөдөө орон нутаг алслагдсан сум орон нутагт чиглэсэн тусламж үйлчилгээ сайн үйлсийн аян төдийлөн их ороод байдаггүй. Харин “1000 хүүхэд 1000 бэлэг” ТББ-с санаачлан хэрэгжүүлж буй “Эрүүл энхийн мянган жаргалан” уриатай энэхүү аяны зорилго нь: Хөдөө орон нутгийн хүн ардад эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэхэд тусламжийн машин юу юунаас илүү чухал хэрэгтэй гэдгийг олж харсан цаг үеэ мэдэрсэн онцгой чухал аяныг өрнүүлсэн. Хөдөө орон нутгийн эрүүл мэндийн салбарт чиглэсэн энэхүү аян нь эрүүл монгол хүний төлөө, цаашлаад нийгэмд эерэг зөв хандлагыг түгээн дэлгэрүүлэх, сайн сайхан үйлсийн төлөө нэгдэж бусдад аз жаргал, баяр баясгалан, гэрэл гэгээг нэмэх “Олны хүч оломгүй далай” гэдгийг бодитоор харуулах чин хүсэлдээ хөтлөгдсөн эдгээр залуус 2016 онд сайн үйлсын аянаа Дундговь аймгийн Баянжаргалан сумын хүн эмнэлэгийн түргэний машинийг шинэчлэх зорилготойгоор зориг шулуудан ажилдаа хэдийн оржээ. Цагаа олоогүй зааны чинээ тусламжаас Цагаа олсон туулайн чинээ тусламж нь хавьгүй илүү үнэ цэнэтэй гэдэг. “Эрүүл энхийн мянган жаргалан” уриан дор явагдаж байгаа энэхүү сайн үйлсын аянд одоогийн байдлаар “Сүү” ХК, “Грийн сити” ХХК, “Түмэн шувуут” ХХК, “UFC” групп, “Гурван гал” эмнэлэг, “Soyol Wellness” , “Caffe Bene” болон хувь хүмүүс нэгдэхээ илэрхийлээд байгаа юм байна. Дашрамд дурдахад өнгөрсөн жил твиттер хуудаснаас нэгдсэн эдгээр залуус “мянган нарыг инээмсэглүүлье” уриатайгаар сайн үйлсын аянаа эхлүүлж байсан. Тэрхүү сайн үйлсын аян нь сайхан сэтгэлт хүмүүс, найз нөхөд, байгууллага хамт олны хүчээр амжилттай зохион байгуулж 1300 хүүхдийг баярлуулж инээмсэглүүлжээ. Сошиал ертөнцөд зөв үзэл хандлагаараа нэгдэж олны төлөө, бусдын төлөө сайн үйлсэд хүн бүхэн нэгдэх боломжтой гэдгийг мэдэрсэн эдгээр залуус FACEBOOK хуудаснаа “Эрүүл энхийн мянган жаргалан” challenge аяныг өрнүүлэхээр төлөвлөж байгааг дуулгахад таатай байна. Сайн үйлс гэдэг ямар нэг гуйлга дэмээр босдоггүй. Зөвхөн хүн бүхний сэтгэлийн харамгүй өглөг буянаар босдог жамтай. Энэхүү “Эрүүл энхийн мянган жаргалан” уриатайгаар хэрэгжих сайн үйлсын аян нь сайхан сэтгэлтэй түмэн олон, байгууллага хамт олны хүчээр хэрэгжих нь ойлгомжтой. “1000 хүүхэд 1000 бэлэг” ТББ-с санаачлан хэрэгжүүлж байгаа энэхүү саян үйлсын аянд хувь хүн, ах дүү найз нөхөд, байгууллага хамт олноороо #1000 төгрөгөөр нэгдэхийг уриалж байна. Хэрэв та энэхүү аянд нэгдэхийг хүсвэл ХААН банкны: 5163063480 ГОЛОМТ банкны: 1605118572 Утас: 88064414, 94007119 Хүмүүнлэг энэрэнгүй нийгмийн төлөө хамтдаа алхацгаая. Сайн санааны үзүүрт тос Сайхан сэтгэлийн ард аз жаргал баяр баясгалантай уулзацгаая хэмээн инээмсэглэн ярих эрч хүчтэй өөдрөг залуусдаа амжилт хүсье. Санасан бүхэн бүтэх болтугай.

PHOTONEWS.MN

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …