“Миний мөрөөдлийн аз жаргалтай Улаанбаатар” гар зургийн уралдааны шилдгүүдэд шагнал гардууллаа

p1b04r3gruku9e34ci3jo91o262Нийслэлийн 377 жилийн ойг тохиолдуулан Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд “Миний мөрөөдлийн аз жаргалтай Улаанбаатар” гар зургийн уралдаан зарласан. Гурван насны ангиллаар явагдсан уралдааны шилдэг бүтээлийн эздэд өнөөдөр шагналыг нь гардуулан өглөө.

“Миний мөрөөдлийн аз жаргалтай Улаанбаатар” гар зургийн уралдааны 6-9 насны ангилалын 1-р байрыг Сүхбаатар дүүргийн 29-р сургуулийн 3б ангийн сурагч Б.Галдан, 2-р байрыг Баянгол дүүргийн 20-р сургуулийн 3в ангийн сурагч М.Гэгээ, 3-р байрыг  Баянзүрх зүүргийн “Оюунлаг” сургуулийн 3б ангийн сурагч З.Бүжинлхам нар эзэлсэн бол тусгай байрт 10 хүүхэд шалгарчээ.

p1b04r45j016tc1333k1f91vup33-600x300

Харин уралдааны 10-13 насны ангилалд 1-р байрыг Баянгол дүүргийн 113 дугаар сургуулийн 9б ангийн сурагч О.Цэдэнбал, 2-р байрыг Баянгол дүүргийн “Оюуны Ундраа” сургуулийн 8б ангийн сурагч Э.Тэргэл, 3-р байрын Баянгол дүүргийн “Монгени” сургуулийн 5д ангийн сурагч Б.Тэмүүлэн нар эзэлж, тусгай байрт 11 хүүхэд шалгарсан байна.

“Миний мөрөөдлийн аз жаргалтай Улаанбаатар” гар зургийн уралдааны 14-18 насны ангилалд 1-р байрт Баянгол дүүргийн “Монгени” сургуулийн 11е ангийн сурагч Д.Ариунаа, 2-р байрт Баянгол дүүргийн 20-р сургуулийн 8б ангийн сурагч Л.Анударь, 3-р байрт Баянгол дүүргийн Монгени сургуулийн 12г ангийн сурагч Х.Ганзол нар шалгарч  тусгай байрын шагналыг  10 хүүхэд гардан авлаа.

Гар зургийн уралдаанд амжилттай оролцож, шилдгээр шалгарсан хүүхдүүдийн шагналыг Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан гардуулан өглөө гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдлээллээ.

14408768_1075659032554287_872381660_n-8-36-22

Санал болгох мэдээ

Сүхбаатар дүүрэг: “Томуу, томуу төст өвчний үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт сургалт болов

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв хамтран цэцэрлэг, сургуулийн эмч нарт …