Нийслэлийн тэргүүний өрхөөр есөн гэр бүл тодорлоо

p1b04solp96bs1i1q1b0o1j5cf3b2Нийслэлийн 377 жилийн ойн баярыг тохиолдуулан нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Ахмадын хороо хамтран нийслэл хотынхоо хөгжил дэвшил, бүтээн байгуулалтад гар бие оролцож, бусдад үлгэр дуурайл үзүүлсэн шилдэг өрхийг шалгаруулан “Нийслэлийн Тэргүүний өрх”-өөр өргөмжиллөө.

Нийслэлийн тэргүүний өрх гэрийг 3 үе шаттайгаар шалгаруулдаг бөгөөд 1995 оноос эхлэн өнөөдрийг хүртэл нийслэлийн хэмжээнд 134 өрх шилдэг өрхөөр шалгарч байжээ. Өнөөдөр тэргүүний өрхөөр шалгарсан 9 өрх гэрт нийслэлийн удирдлагууд хүндэтгэл үзүүлж өргөмжлөлийг нь гардуулан өглөө.

Нийслэлийн тэргүүний өрх гэрээр Баянгол дүүргийн 10-р хороо Кылыш овогтой Аксолтаны гэр бүл, Хан-Уул дүүргийн 16-р хороо Далай овогтой Баатарын гэр бүл, Сонгинохайрхан дүүргийн 10-р хороо Гомбо овогтой Жаргалсайханы гэр бүл , Сонгинохайрхан дүүрэг 3-р хороо Зундуй овогтой Даваажавын гэр бүл, Баянзүрх дүүргийн 11-р хороо Бузуухай овогтой Доржийн гэр бүл шалгарлаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

14825712_1112026522250871_839748600_n

14872675_1112026525584204_2121892627_n

14877910_1112026365584220_797638462_n

14408768_1075659032554287_872381660_n-8-36-22

Санал болгох мэдээ

Сүхбаатар дүүрэг: “Томуу, томуу төст өвчний үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт сургалт болов

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв хамтран цэцэрлэг, сургуулийн эмч нарт …