Агаарын бохирдлыг бууруулах гэр хорооллын иргэдийн цахилгаан халаагуур хэрэглэх үйл ажиллагааг дэмжих зорилгоор Эрчим хүчний зохицуулах хорооны 2016 оны аравдугаар сарын 28-ны өдрийн хурлаар тарифт тоолууртай гэр хорооллын хэрэглэгчдийн цахилгааны шөнийн тарифыг 50 хувиар хөнгөлөх шийдвэр гаргалаа. Энэхүү хөнгөлөлтийг 2 дахь жилдээ хэрэгжүүлж байгаа бөгөөд Төвийн бүсийн нэгдсэн сүлжээний 15 аймгийн 250 мянга гаруй айл өрхүүд хамрагдан цахилгаан халаалт залгах шаардлагатай хүйтний улиралд буюу 2016 оны 11 дүгээр сарын 1-нээс 2017оны 3 дугаар сарын 31-нийг хүртэл оройн 21:00 цагаас өглөөний 06:00 цагийн хооронд хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний үнийг 50 хувиар хөнгөлүүлэх боломжтой юм. Иймд гэр хорооллын хэрэглэгчид нэг кВт/цаг цахилгаан эрчим хүчийг 77.10 төгрөгөөр тооцож худалдан авдаг байсан бол энэ үнийг 50 хувь хөнгөлснөөр 38.55 төгрөг болж, иргэдийн халаасанд 5,3 тэрбум төгрөг үлдэнэ гэсэн тооцоог гаргаад байна.
Түлхүүр үгнийслэл
Санал болгох мэдээ
Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна
Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …