Хичээлийн хэрэгсэл авахад нь дэмжлэг үзүүлнэ

hicheeliin heregsel    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлийн захирамжаар амьжиргааны баталгаажих түвшингээс  доогуур орлоготой өрхийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэн орж буй хүүхдүүдэд хичээлийн хэрэгсэл авахад нь дэмжлэг үзүүлэхээр боллоо. 9 сарын 1-ээс өмнө эмзэг бүлгийн өрхийн хүүхдүүдийн судалгааг гаргаж, хичээлийн хэрэгсэл олгох ажлыг нийслэлийн Боловсролын газар хариуцан гүйцэтгэх юм.
Хичээлийн шинэ жил, эрдмийн баярыг тохиолдуулан хичээлийн хэрэгсэл авахад зориулж нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс 68 сая гаруй төгрөгийг гаргахаар болжээ гэж нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.  

Санал болгох мэдээ

УИХ дахь Монгол-Австрийн парламентын бүлгийн дарга, гишүүд БНАУ-ын Үндэсний зөвлөлийн гишүүн Маркус Хофертой уулзав

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Австрийн парламентын бүлгийн дарга Н.Батсүмбэрэл, Монгол Улсын …