“Глобалчлал ба ҮЭ” бага хурал болно

f7d9e3305fa0a00f21c00fc26682a3943748b86a Японы Олон улсын хөдөлмөрийн сан, МҮЭ-ийн холбооны хамтарсан  “Глобалчлал ба ҮЭ” бага хурал энэ сарын 22-23-ны өдрүүдэд Чингэс зочид буудлын танхимд болно. Энэ үеэр гурван үндсэн илтгэл тавих ба Монголын нийгэм, эдийн засаг дах Глобалчлалын үр нөлөө сэдэвт эхний хэлэлцүүлгийг МҮЭ-ийн холбоо, Монгол улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Тамгын газраас өрнүүлэх ба МҮЭ-ийн Хөдөлмөрийн дээд сургуулиас чиглүүлж ажиллана.

 Глобалчлагдсан хөдөлмөрийн зах зээл дэх нийгмийн түншлэл, цаашдын хөгжлийн талаар Хөдөлмөрийн Яам, Японы Олон улсын хөдөлмөрийн сан, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооноос илтгэл тавих аж.  Харин Хөдөлмөрийн харилцаан дахь глобалчлал, салбарын ҮЭХ-ны тэргүүлэх чиглэлээр Монголын Эрүүл Мэндийн Ажилчдын ҮЭХ, Монголын Эрчим хүч Геологи Уул уурхайн ҮЭХ, Монголын Нэгдмэл ҮЭ-ийн холбооноос тус тус илтгэнэ. Чиглүүлэгчээр нь МҮЭХ-ны “Хөдөлмөр” сургалтын төв ажиллах юм. Ерөнхий хэлэлцүүлэг нь Цаашдын үйл ажиллагааны стратегид төвлөрснөөр эхний өдрийн хуралдаан өндөрлөнө.

Хурлын удаах өдөр оролцогчид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хамгаалах, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй болон хөдөлмөрийн хуулийн шинэчлэл сэдвүүдээр 4 салбар хороодод хуваагдан хуралдаан үргэлжилнэ.

Салбар хуралдаанаар ногдсон сэдвийнхээ хүрээнд дунд болон урт хугацааны үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулахаас гадна уг хуралдаанаас гарсан саналуудаа нэгтгэн илтгэх юм байна. Бага хурал нэгдсэн хэлэлцүүлэг, дүгнэлтээ нэгтгэснээр дуусгавар болно.

Бага хуралд Японы Олон улсын хөдөлмөрийн сангийн Төсөл хөтөлбөр хариуцсан газрын дарга Тошиюүки Вакацүки, Олон нийттэй харилцах газрын дарга Тошиюүки Үмэмура, МҮЭХ, аймаг, нийслэл, мэргэжил үйлдвэрлэлийн ҮЭ-ийн холбоодын төлөөлөл, Монгол улсын Ерөнхийлөгчийн болон УИХ-ын Тамгын газар, холбогдох яамд, эздийн холбооны төлөөлөл оролцоно.

ugluu-logo5

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …