Өнөөдөр нийслэлийн 377 жилийн ойн тохиож байна. Нийслэлийн 377 жилийн ойн баярыг тохиолдуулан нийслэл хотынхоо бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмэр оруулсан иргэдээ Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, нийслэлийн Засаг даргын шагналаар шагнаж урамшууллаа. НИТХ-ын хүндэт тэмдэгээр 22 иргэнийг, МХЕГ-ын хүндэт тэмдэгээр – 1, НИТХ-ын хүндэт өргөмжлөлөөр 6, нийслэлийн Засаг даргын шагнал болох Улаанбаатар хотын хүндэт тэмдэгээр 5, нийслэлийн Тэргүүний ажилтан 2, нийслэлийн Засаг даргын жуух бичгээр нийт 5 хүнийг, нийт 42 хүний тус тус шагнаж урамшууллаа. Нийслэлийн баярыг тохиолдуулан дараах арга хэмжээнүүд болох юм.
Өнөөдөр нийслэлийн 377 жилийн ой тохиож байна
10:00 Нийслэлийн анхны шав тавьсан “Мэлхийт” хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Нийслэлийн сүлдэт хуур цэнгүүлэх ёслол
Хаана: Монгол Ардын намын байрны урд талын цэцэрлэгт хүрээлэнд
11:00 Нийслэлийн туг мандуулах ёслол хүндэтгэлийн ажиллагаа
Хаана: Д.Сүхбаатарын талбайд
13:00 Нийслэл, дүүргийн төрийн захиргааны байгууллагуудын дунд зохион байгуулагдах спортын арга хэмжээний нээлт
Хаана: “Эрэл” дунд сургуулийн зааланд
15:00 Нийслэлийн 377 жилийн ойд зориулсан Хүндэтгэлийн концерт
15:10 “Хүндэт донор” иргэдэд шагнал гардуулах
15:15 Их дээд сургуулийн оюутнуудын дунд зохион байгуулсан “Аз жаргалтай Улаанбаатар” эсээ бичлэгийн уралдааныг шалгаруулах ажиллагаа
Хаана: Соёлын төв өргөөнд