Архи уухыг сурталчилсан “үзүүлбэрүүдийг” зогсооё

Солонгос кино, сүүлийн үеийн кино, жүжиг, тайз дэлгэцийн бүтээлд архины хэрэглээг ихээхэн гаргах болж. Ямарваа нэгэн кино, драмчилсан жүжигт сэтгэлээр уналаа, эхнэр нөхрөөсөө саллаа, найз нь хуурлаа, хүүхэд нь алга боллоо шууд л архи шүүрэн авч ууж байгаагаар дүрслэх юм. Гадаа хүйтэн байна архи, хөлдөж үхсэн хүнийг аварна архи, эцэг эхтэйгээ гэр бүлдээ муудалцлаа архи ийм дүр зураг хаа сайгүй үзэгдэх болж. Архи бидний амьдралыг аварсан түүх байна уу. Уран сайхны кино, телевизийн бүтээлээс чөлөөтэй харж болох архины тухай ойлголт хэр байдаг тухай Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдаас тодрууллаа. Хүүхдийн сургууль нэр зэргийг нууцалсан ба харин насыг харууллаа.

olloo_mn_1413249956_arhi

… сургуулийн сурагч Д.П /13 настай/

Архийг юу гэж боддог вэ?

Томчууд хэрэглэдэг. Баяр болгоноор архи уудаг. Гэхдээ би архинд дургүй. Архи уусан хүний нүд муухай хардаг. Аавыг архи уухаар ээж бие чинь өвдөөд гээд байдаг. Тэгэхээр архи уухаар бие өвддөг шиг байгаан. Манай ангийн зарим банди нар ууж үзсэн байсан муухай гашуун гэж байсан. Заримынх нь хоолой түлэгдээд эмнэлэгт хүргүүлсэн гэсэн. Тэрнээсээ болоод ээж аавыгаа захиралд дуудуулаад сургуулиас хөөгдөх шахсан.

-Хэрэв хөөгдсөн бол яах бол?

-Тэгээд эрдэм сурч чадахгүй болно. Их сургууль авахгүй, тэгээд жолоочоос өөр ажил олдохгүйд хүрнэ. Ядуу амьдрана гэсэн үг ш дээ

…. сургуулийн сурагч О.Б /14 настай/-

Архийг заавал хэрэглэх ёстой юу?

-Үгүй байхаа. Зарим хүмүүс хэрэглэдэггүй юм чинь заавал уух албагүй байх. Хэдэн онд ч билээ Ерөнхийлөгч сүү барьж шинэ жилийг угтаж байсан. Тэр их таалагддаг. Гэхдээ айл болгонд сүү байхгүй л байх гэж бодсон. Миний бодож байгаагаар ядуу хүн л улам их архи уугаад байдаг шиг санагддаг. Эсвэл архи уугаал баймаар байдаг өвчин тусдаг байх. Яг ханиад шиг.

-Танай ангид архи ууж үзсэн хүүхэд байгаа юу?

-Би энэ ангид шилжиж ирээд хоёр жил болж байна. Нэг уугаад баригдаад зарим хүүхэд нь хөөгдсөн гэсэн. Ээж аавууд нь ирээд захиралтай нь муудалцаад бөөн юм болсон гэж сонссон. Би л хувьдаа архи уухгүй.

-Архи уувал ямар байдгийн бол чи юу гэж бодож байна?

-Мансуурдаг л байх. Нэг амьсгаагаар л уугаад байгаа харагддаг ш дээ.

-Хаанаас хардаг гэж?

-Зурагтаар

-Амархан санагддаг уу, тэрийг харахаар?

-Амархан санагддаг. Би ус тэгэж балгаж ууж үзсэн. Гэхдээ архи бол аймаар байхаа. Үнэр нь л аймаар байдаг ш дээ.

-Чи хаана үнэрлэсэн юм?

-Цагаан сарын ширээн дээрээс хүмүүсийн хундагатай архины үлдэгдэл үнэрлэж үзсэн.

-Ямар байсан?

-Муухай. Нэг тийм хумсны будаг арилгагч шиг л /ацетон/ байсан.

644a4725dc83f2aa80cabef9fcac2407

Энэ бол өсвөр насны хүүхдийн яриа. Зүгээр гудамжинд явж байгаа хүүхдүүдээс та сонирхоод асуугаад үзээрэй. Мөн Ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөрт архины хор хөнөөлийн тухай мэдээллийн чанартай хичээл байх ёстой гэдгийг ойлголоо. “Манай ангийн хүүхэд хоолойгоо түлсэн гэсэн” гээд инээж байгаа хүүхдэд жигших сэтгэлгээг тэр чигт нь суулгах хэрэгтэй.

vodka_2

Эцэг, эхчүүд гэр орондоо архины хэрэглээний буруу зуршилтай хүүхэд найз нартаа нөлөөлөн архинд хөл алдах эхлэл болдог байна. Тиймээс хүүхдэд мсэдээллийг зөв өгөх тал дээр телевизийн урлагийнхан, сурган хүмүүжүүлэгчид, эцэг эхчүүд нэг санаа зорилготой байхгүй бол хаанаас л бол хаанаас мэдээлэл авч болж байгаа энэ үед уух, уухыг сурталчилсан “үзүүлбэрүүд” их байгаа юм. Хэсэгхэн зуурын сэтгэлийн шаналалд архи таны найз болж байгаагаар өгүүлдэг Солонгос киноноос эхлэе.

Б.Саран

14408768_1075659032554287_872381660_n-8-36-22

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …