Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Дагвын Лувсаншарав агсны нэрэмжит “Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг” шалгаруулах 24 дэх удаагийн уралдааны шилдэгүүдийн гала тоглолтод 1600 гаруй хүүхэд багачууд оролцон ая дуугаа өргөлөө.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Хүүхдийн найрал дууны гала тоглолтыг нээж хэлсэн үгэндээ “Хүүхдийн найрал дууны анхны наадамд оролцож байсан хүүхэд багачууд өнөөдөр хотынхоо бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулсан иргэд болон төлөвшжээ. Би хотын даргын хувьд хүүхдүүдийн соёл урлагийн боловсролд онцгой анхаарч ажиллана Цаашид хүүхэд багачуудынхаа урлаг, соёл, боловсролыг ямагт дэмжин ажиллаж, тэднийхээ төлөө “За” гэдэг үгийг харамгүй хэлэх болно” гэлээ.