Тархинд харвалт өгөхөөс сэргийлье

stroke_hemorrhagicТархины харвалт гэж юу?

Тархины харвалт гэдэг нь тархины судас гэнэт хагарах, бүлэнгээр хаагдан цусны хангамж тасалдахад үүсдэг.

Харвалтын улмаас  тархинд хүчилтөрөгч дутагдсанаас тархи үхжиж эхлэнэ.

Харвалтын шинж эхэлснээс хойш 3 цагийн дотор эмнэлэгт хандаж чадвал нас баралтаас 80 хувь сэргийлж чадна.

Тархины цус харвалтаас хэрхэн сэргийлж чадах вэ? Тэгвэл та

  • Зөв хооллож, дасгал хөдөлгөөн хийх,
  • Стресс, уур бухимдлаа багасган тайван байх
  • Цусны даралтаа тогтмол хянах, цусан дахь өөх тосны хэмжээг бууруулах,
  • Хэрвээ тамхи татдаг бол тамхиа хаях
  • Архинаас татгалзах гэх мэт эдгээр зүйлсийг өдөр тутмын амьдралдаа дадал болгож чадвал та болон таны ойр дотны хэн нэгэн тархины цус харвалтаас сэргийлж чадна.

Дараах тохиолдолд харвалтын эрт үеийн шинжүүд илэрнэ.

Үүнд:Толгой хүчтэй өвдөх, бие тавгүйтэх, мэдээ алдах, бадайрах, сульдах, Тэнцвэр алдагдах, Хараа өөрчлөгдөх, бүрэлзэх, нэг нүд харанхуйлах, ярьж чадахгүй, үг хэл нь ойлгомжгүй болох, ээрэх, гацах, нүүр хөл гарын хөдөлгөөн сулрах гэх мэт шинж тэмдэгүүд илэрнэ. Хэрвээ та болон таны ойр дотны хэн нэгэн эдгээр шинж тэмдэг илэрвэл яаралтай 103 дуудаарай.

 

14408768_1075659032554287_872381660_n-8-36-22

Санал болгох мэдээ

Монгол Улс инновацад түшиглэн хаягжилтаа шинэчилж байгааг “Өвлийн Давос” онцолж байна

Швейцарын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 54 дэх удаагийн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ …