“Нүүдэлчдийн Цэнгээн 2013”-ийн нээлт 17:00 цагт болно

  “Нүүдэлчдийн Цэнгээн 2013” төсөл Монголын Уран зургийн галерейд “Гэрээс гэр” үзэсгэлэнгээр өнөөдөр 17.00 цагт нээлтээ хийх гэж байна.

Уг төсөл Уран зургийн галерейд нээлтээ хийн Монгол орон даяар аялан, Хөвсгөл болон говиор дайрч, Сөүл хүртэл үргэлжлэх нь ээ. Уг төслийн оролцогч, уран бүтээлчдийг нэгтгэж буй шалтгаан болон ирээдүйгээ гэсэн сэтгэл нь олон улсын “Лууны есөн толгой” төсөлтэй холбож өгдөг бөгөөд хамтран ажиллах нэг нэгнээсээ суралцах болон байгаль орчиндоо ээлтэй экологийн шинэ загвар, арга замыг олж авахын төлөө уран бүтээлч бүрийг урамшуулдаг юм байна. Аялалын туршид жижиг үзэсгэлэн, үйл ажиллагаа, харилцан яриаг өөр хоорондоо болон олон нийтэд зориулан зохиох аж. “Нүүдэлчдийн Цэнгээн 2013” төсөл Сөүлд үзэсгэлэн, үзүүлбэр, уран бүтээлчдийн яриа, тайлангаар өндөрлөнө. Уг төслийн хамгийн чухал, онцлох үйл явдал Улаанбаатараас Солонгос орон хүртэл үргэлжилж, энэ хугацаанд хуримтлагдсан тэмдэглүүштэй явдлууд нь “Nomadic Festival Plaza”-г бүрдүүлэхэд оршиж байгаа хэмээн зохион байгуулагчид нь дуулгалаа.

Уг төсөлд багтаж буй “Лууны есөн толгой” төслийн талаар товч танилцуулахад, идэвхтэй бүтээлч, харилцан ижил үзэл санаатай олон орны уран бүтээлчдийг нэг дор цуглуулдагаараа онцлог юм байна. 1995 онд байгуулагдсан “Лууны есөн толгой” төсөл нь өнөөг хүртэл явагдаж буй шинэ, дуулиантай асуудлыг хөндсөн урлагийн төрлийг нээн илрүүлэх зорилготой олон улсын болон өргөн хүрээний үйл ажиллагаа юм. Сүүлийн 18 жилийн турш уг төсөл нь өөрийн үнэ цэнэ болон цаашид хөгжүүлэх бүтээлч оролцогчдын олон үндэстний нийгэмлэгийг бүрдүүлжээ. Харилцаа холбоо болон хамтын ажиллагаан дээр тулгуурлан “Лууны есөн толгой” төсөл нь бүх оролцогчдын хариуцлага, шинэ нээлттэй, төсөөтэй утга илэрхийлсэн бүтцийг голчлон дэмждэг аж.

Уг төслийн “Нүүдэлчдийн цэнгээн” нь орчин тойрон, хот болон нийгмийн төрөл бүрийн туршлагаас сэдэл аван урлагийн үзүүлбэр, performance, installation гэх мэтээр шинэ илэрхийлэл олж авахын тулд  “Лууны есөн толгой” төсөлд нэгдсэн оролцогчдоор  зохион байгуулагдах судалгаат аялал юм байна. “Нүүдэлчдийн Цэнгээн 2010” төсөл нь Сөүл болон Хятадын торгоны замаар Бээжингээс Казак хүртэл үргэлжилсэн бол “Нүүдэлчдийн Цэнгээн 2012” төсөл маань Истанбул болон Узбекистаны торгоны замаар Ташкентээс Кеив болон Арал Далай руу, үргэлжлээд Гурж хүртэл аялажээ.

эх сурвалж: www.URLAG.mn

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …