1000 сурагчдад согтууруулах ундааны хор уршгийн талаар сургалт хийв

Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн нь Улаанбаатар xотын цагдаагийн газар, “М-Би-Си”компанитай хамтран  2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн “Насанд хүрээгүй буюу 21 нас хүрээгүй хүн согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох” хуулийн заалтыг сурталчлах  зорилгоор Улаанбаатар хотын Сүхбаатар, Налайх, Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргүүдийн 1000 орчим ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад мэдлэг, мэдээлэл олгох сургалтыг зохион байгуулаад байна.

timg_13831

Сургалтын явцад сурагчдад “Архины хор уршиг” сэдэвт 2 төрлийн видео, “Эерэг зан үйлийг төлөвшүүлцгээе”, “Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль”-ийн өсвөр үе залуучуудтай холбоотой хуулийн заалтуудын талаар мэдээлэл хүргэж, урьдчилан сэргийлэх үүднээс брошур, “Согтууруулах ундаанаас сэргийлье”сэдэвт дүрс бүхий утасны зүүлт /iRing/-ийгсурагчдад түгээлээ. Ингэснээр сургалтын үед өгсөн мэдээлэл илүү үлдэцтэй болох юм.

Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх үүднээс” М-Би-Си”компанитай хүн амд эрүүл мэндийн боловсрол олгох, тэр дундаа насанд хүрээгүй хүүхдүүдийг согтууруулах ундаанаас татгалзах зөв зан үйлд сургахад сургалт сурталчилгааны ажлыг эрчимтэй өрнүүлж эхлээд байгаа юм.

timg_1382

t14590027_899875346780696_3575640761055311536_o

Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн

Санал болгох мэдээ

МОНГОЛ УЛСАД ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГ БАЙГУУЛАГДСАН ТУХАЙ

Ардын Гэгээрүүлэх яамны ажлын тухай гэгээрүүлэх яамны сайд агсан Жамьянгийн тавьсан илтгэлээс (Ардыг гэгээрүүлэх яамны …