Дэлхийн хавдарын олон улсын их хурал Франц улсад болж байна

0b6dd104315265f9238443bffe6a37c4

Сүүлийн жилүүдэд хамгийн их газар авч байгаа өвчин бол хавдар. Бүх насныханыг хамарч буй энэхүү өвчин ямар шалтгааны улмаас хэрхэн үүсдэг яаж урьдчилан сэргийлэх талаар дэлхий нийтэд анхаарч, Франц улсад Хавдарын олон улсын дэлхийн хурлыг зохион байгуулж байна. Уг хуралд дэлхийн 130 орны 3000 гаруй эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд цуглаж хавдараас урьдчилан сэргийлэх, цаашид энэ өвчлөлийг хэрхэн бууруулах талаар зөвлөлдөж байна.

14958019_1312000388811018_43364812_o

Энэ хуралд манай улсаас Эрүүл мэндийн сайдын зөвлөх, анагаах ухааны доктор Б.Цэцэгсайхан оролцож байгаа. Тэрээр дэлхийн залуучуудын дунд зарласан “ Халдварт бус өвчнийг 2030 он хүртэл бууруулах шинэлэг арга зам” сэдэвт эссэ бичлэгийн уралдаанд оролцож шилдэг 8 н залуу лидерийн нэгээр шалгарч уг хуралд урилгаар оролцох эрхтэй болжээ.  Энэхүү уралдаанд 120 гаруй орны залуучууд оролцсоноос шилдэг 8-д АНУ, Австрали, Бразил, Кени, Руанда, Аргентин зэрэг орны залуус шалгарчээ.

14958633_1312000868810970_105821647_n

Хавдарын олон улсын дэлхийн их хуралын нээлтэнд францын ерөнхийлөгч Франсуа Олан, Испаний Летиция хатан нар оролцож, дэлхийн нийтэд тулгамдсан хорт хавдарын асуудалд анхаарал хандуулж дэмжихээ илэрхийллээ.

Эрүүл мэндийн яам

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …