Ханиад томуу туссан үед авах арга хэмжээ

Манай оронд хүйтний улирал ойртож, томуугийн вирүсийн шалтгаантай амьсгалын замын халдвар нэмэгдэх хандлагатай байгаа тул иргэд, олон нийтэд дараах зөвлөмж, сэрэмжлүүлгийг хүргэж байна.

Томуу томуу төст өвчин нь вирусээр үүсгэгддэг амьсгалын замын цочмог халдварт өвчин. Халдвар нь амьсгал, агаар дусал, ахуйн замаар халдварлана.

1fc731d4-30fb-470b-a582-6ca643b6195f1

Ялангуяа дархлаа суларсан, жирэмсэн эмэгтэйчүүд, бага насны хүүхдүүд, ахмадууд, архаг хууч өвчтэй хүмүүс хүндрэх хандлагатай байдаг.

Тиймээс та бүхэн өөрсдийгөө хамгаалахын тулд дараах аргад суралцаарай.

  • Амны хаалт хэрэглэх;
  • Гараа байнга угааж занших
  • Биеийн эсэргүүцэл нэмэгдүүлэх амин дэмээр баялаг хоол хүнсний зүйл хэрэглэх, чацаргана, аньсны шүүс зэрэг шингэнийг уулгах;
  • Хамрын хөндийг өдөрт 2-оос багагүй удаа цэвэрлэх, содтой усаар угаах;
  • Гэр, орондоо чийгтэй цэвэрлэгээ хийх, агаарын сэлгэлтийг байнга хийх;
  • Бага насны хүүхдийг аль болох дааруулахгүй, дулаан хувцаслах, ханиад шуухинаатай бол аль болох гэрээс гарахгүй байх;
  • Үзвэр үйлчилгээ, олон нийтийн газраар зорчихгүй байх;
  • Хэрвээ томуу, томуу төст өвчнийшинж тэмдэг илэрвэл яаралтай эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагад хандах хэрэгтэй.

Илрэх шинж тэмдэг:

  • Халуурах
  • Ханиалгах
  • Толгой өвдөх
  • Үе мөч булчингаар өвдөх
  • Хоолой хөндүүрлэх нус гоожих битүүрэх
  • Цөөн тохиолдолд бөөлжих суулгах

Цаг алдаж болохгүй. Бага насны хүүхэд амархан хүндэрдэг гэдгийг санаж, анхаарал, халамжаа бууруулж болохгүй байхыг зөвлөж байна.

Санал болгох мэдээ

Монгол Улс инновацад түшиглэн хаягжилтаа шинэчилж байгааг “Өвлийн Давос” онцолж байна

Швейцарын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 54 дэх удаагийн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ …