Хуучны угсармал орон сууцнуудыг дулаалах хөтөлбөр боловсруулна

14971406_1118585861594937_1439518862_n

Хотын Ерөнхий менежер “Bazaltwool” группын удирдлагуудыг өнөөдөр хүлээн авч уулзан хуучны угсармал орон сууцнуудын дулаан техникийн шинэчлэлийг хийхэд хамтран ажиллах талаар ярилцлаа. Тус групп нь хуучны угсармал орон сууцнуудын дулаан алдагдлыг бууруулах, гадна фасадыг дулаалах хавтан үйлдвэрлэх технологийг Монголдоо нэвтрүүлж шинээр үйлдвэр барихаар төлөвлөж байна. Бүтээгдэхүүнийхээ дээжээр хуучны 5 давхар барилгын айл өрхийн гадна фасадыг үнэгүй дулаална. Цаашид дулаалах шаардлагатай байгаа хуучны орон сууцнуудын барилгын дулаан техникийн шинэчлэлийг үе шаттайгаар хийхэд нийслэлтэй хамтран ажиллаж эрчим хүчийг хэмнэн, иргэдийг дулаан тохилог амьдрах нөхцлийг бүрдүүлэх боломжтой” гэдгийг хэлсэн. Хотын Ерөнхий менежер “Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, нийгэм эдийн зорилтонд дулаан техникийн шинэчлэлийг хийх зорилт туссан байгаа. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжин, ажлын байрыг нэмэгдүүлж, хуучны орон сууцнуудаа Монголдоо үйлдвэрлэсэн үнэ хямд, чанартай хавтангаар дулаалах боломж бүрдсэнд баяртай байна. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас ажлын хэсэг байгуулж, 5-10 жил хэрэгжих урт хугацааны хөтөлбөр боловсруулж НИТХ, Нийслэлийн Засаг даргад танилцуулж, батлуулахад анхаарч хамтран ажиллана” гэсэн юм.

14408768_1075659032554287_872381660_n-8-36-22

Санал болгох мэдээ

Сүхбаатар дүүрэг: “Томуу, томуу төст өвчний үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт сургалт болов

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв хамтран цэцэрлэг, сургуулийн эмч нарт …