Улс төрийн “буруу” соёл биднийг хөгжүүлэхгүй байна

Ордонд орж гоё, гоё үг хэлээд ч тоохгүй юм. Учир нь хэн нэгний үгээр биш нам фракцаараа шийдвэр гаргадаг болохоор тэр. Жишээ нь Дуучин С.Жавхлан улс төрийн хамгийн том сургуульд дөрвөн жил суусантай л адилхан зүйл болсон. Түүнийг ганцаараа ямар ч үнэн үг хэлсэн сонсоогүй мэт өнгөрнө. Мэдээж өөрийнхөө үгийг ард түмэнд хүргэхийн тулд хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглах байх. Ашигласан ч бүх хэвлэл мэдээллийнхэн аль нэг намын санхүүжилт, нөлөөлөөр хуваагдсан учир зарим нь учиргүй муулж байхад зарим нь маш ихээр магтана.

olloo_mn_1448958662_namuud1

Ингээд тухайн хэлсэн үнэн үг хоёр талтай болж хувираад иргэдийн дунд хүчээ алдаж эхэлнэ. Үүнтэй яг адилхан байдалтай хүн бол О.Баасанхүү. МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох эрхийг авч ирсэн мундаг хүү гэхээс өөр түүний үг хүчгүйднэ. Ийм байдалтай гишүүд юу хийх вэ гэж үү? Тухайн сонгогдсон тойргын иргэдтэйгээ ойр ажиллахаас өөр гарцгүй. Тэртэй тэргүй мөрийн хөтөлбөрөөрөө улс хөгжөөд л явах байх. Төрд түмэн олны дууг хүргэж, хөндлөнгийн хяналт хийж чадахааргүй эрхэм гишүүд дараагийн сонгуулиар туршлагажсан байдалтай, гарсан тойргийнхондоо таалагдсан байдалтай байхаас өөр сонголтгүй.

Энэ бол манай төрийн ордноос гарч байгаа шийдвэр тогтоол, захирамжийн хэмжээнд хүрэхээс өмнөх мэдээллийн “дайн”. Хичнээн үнэн баримттай хэллээ гээд сонсгож байгаа, хүргэж байгаа иргэддээ 2-3 өнцөгөөр очих учраас иргэд сүүлдээ будилж орхино. Тэгээд мэдээллээс үүдэлтэй сайн муу тал болон талцаж гарна.

1201602171455681745

Манай улсын иргэд амьдрал ядуу болох, эдийн засаг хямарахын хэрээр улс төр сонирхож, бухимдаж, хэн нэг хүү цүнх бариад дарга болж байгаад бухимдлаа илэрхийлж, үзэн ядаж, гэмт хэрэг гарч, архидалт ихсэж байна. Ингэж л тайвширлыг олж байгаа болохоор тэр биз. Үүнээс бид яаж гарах вэ? Улс орны эдийн засаг дээшилж ажилтай орлоготой болж, хүн амын өвчлөл багасаж, техник тернологоор утаанаас салж, аажимдаа утаанаас үүдэлтэй өвчлөл буурч, хүнсний аюулгүй байдал дээрдэж, хүүхдийн өвчлөл буурч, дансандаа мөнгөтэй болж, гэрт байх хүнгүй ажил албандаа явдаг болж /цэцэрлэг, сургууль/ ирвэл иргэд төрөө сонирхохоо больж эхлэх байх.

Харин энэ үед хэт улс төржихгүйгээр зөв шийдвэрийг гаргах боломжтой болох биз. Түүнээс нааш зөв ярьсан ч буруу, буруу ярьсан ч буруу байх энэ төрийн бухимдлыг яах ч арга алга. Бидэнд бүх боломж байхад /алт, мал, ухаант ард/ хөгжиж чадахгүй байгаагын шалтгаан энэ. Бие биенээ хардсан, хянасан, эсэргүүцсэн, үгүйсгэсэн, намчирхсан, улс төрийн соёлгүй нөхдөөс болж хөгжиж ч чадахгүй байна.

Б.Цацралт

14408768_1075659032554287_872381660_n-8-36-22-34

Санал болгох мэдээ

С. Амарсайхан: 25 тэрбум төгрөгөөр ОБЕГ-т гал унтраах дрон, хувцас, тоног төхөөрөмж авна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Шадар сайд С. Амарсайхан …