“Итгэлийн халамж- Ачтанаа дээдлэе” аян улсын нэгдүгээр төв эмнэлэгт нээлтээ хийлээ

ae16b91927004d5243b664ad0e0ce4d2Монгол Улсын  эрүүл мэндийн салбарт хүний төлөө гэсэн эрхэм үйлсэд өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж буй эмч ажилтнуудын тусын тулд халдварт өвчний голомтод ажиллаж буй тэдний эмчлэх аяныг Оном сангаас санаачлан Улсын нэгдүгээр төв эмнэлэгт “Итгэлийн халамж- Ачтанаа дээдлэе” аяныг хамтран эхлүүлж байна.

Аяны нээлтийн ажиллагаа өнөөдөр Улсын нэгдүгээр төв эмнэлгийн хурлын танхимд болж, ерөнхий захирал Б. Бямбадорж нээлээ. Нээлтийн ажиллагаанд ЭМЯ-ны Эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга  С.Энхболд,  Эм эмнэлгийн хэрэгслийн хэлтсийн дарга М. Уранчимэг,  “Оном” сангийн ТУЗ-ийн дарга ШУ-ны доктор Д.Наранбаатар, Монос группын ерөнхийлөгч Л Хүрэлбаатар, Азийн бүс хариуцсан захирал А. Александр, Монос группын гүйцэтгэх захирал Д.Цэрэнбат  нар оролцлоо.

dsc08229

Уг арга хэмжээний үеэр Оном сангаас Улсын нэгдүгээр төв эмнэлэгт ажиллаж буй  элэгний С вирүстэй ажилтнуудад элэгний С вирусыг устгах эмийн эмчилгээний 80% -ийн хөнгөлөлтөд хамрагдуулах эрхийг бичгийг гардууллаа.

Монгол Улсын Засгийн газрын Үйл ажиллагааны хѳтѳлбѳрийн 3.1.3-т “Элэгний хорт хавдар, хатуурлын нас баралтыг эрс бууруулах, элэгний С вирүсийн голомтыг 2020 он гэхэд устгаж, халдварын тархалтыг таслан зогсоох “ЭЛЭГ БҮТЭН МОНГОЛ” хөтөлбөр хэрэгжүүлнэ гэсэн эрүүл мэндийн цогц бодлого тусгалаа оллоо.

dsc08227

Уг аян Улсын нэгдүгээр төв эмнэлгээс түүчээлэн Монгол орон даяар үргэлжлэн  явагдах юм.

Эрүүл мэндийн яам

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …