ШУ-ны ажилтны өдрийг угтан “Номын сангийн нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг зохион байгууллаа

Шинжлэх ухааны ажилтны өдрийг угтан НЭМХ  “Номын сангийн нээлттэй хаалганы өдөрлөгийг” зохион байгууллаа. Уг үйл ажиллагааны хүрээнд харьяа салбарын байгууллага, их дээд сургуулиуд, эрдэмтэн судлаачид болон олон нийтэд үйл ажиллагааны чиглэл болох Хоол судлал, орчны эрүүл мэнд агаар, хөрс, ус, хотжилт, уур амьсгалын өөрчлөлт,хор судлал, химийн бодисын хордлого, халдварт болон халдварт бус өвчин, эрүүл мэндийн зан үйл, хүн амын эрүүл мэндэд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйл,зэрэг 2000-2016 онд хэрэгжүүлсэн төсөлт ажлын эрдэм шинжилгээний бүтээлийн эмхэтгэл, сургалт, сурталчилгааны материал, гарын авлага, хурлын эмхэтгэл зэргийг таницууллаа.

tdsc_30331

Өдөрлөгөөр “Ном хандивлах аян” арга хэмжээний хүрээнд АШУҮИС-ийн номын сангаас нийт 19 төрлийн 69 ном хандивлаж цаашид судалгааны ажлын үр дүн солилцож хамтран ажиллахаар болов.

Мөн хүүхдийг номонд дуртай болгох үүднээс “Миний номын баатар” хүүхдийн зургийн үзэсгэлэн гаргаж хүүхдүүдээ урамшууллаа.

Ажилчдын дунд эрүүл мэнд болон чөлөөт сэдвээр АХА тэмцээнийг зохиож АХА-ийн аваргыг амтат хоолоор урамшуулав.

tdsc_3010

tdsc_3045

НЭМХ

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …