Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу “Дархлаажуулалтын 10 хоног”, Улаанбурхан, томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх ажлуудулс орон даяар 2016 оны аравдугаар сараас эхлэн зохион байгуулагдаж байгаа билээ. Энэхүү ажлын хүрээнд Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилчид УБТЗ-ын харъяа Тээврийн дээд сургууль, АШУҮС-ийн Эм зүй, Биоанагаахын сургууль, Барилгын политехникийн коллеж, Зохиомж дээд сургууль болон СУИС-ын Радио телевиз, медиа урлагийн сургуулийн нийт 500 гаруй оюутан, …
Tag Archives: НЭМХ
November, 2016
-
7 November
Барилгын политехникийн коллежийн оюутан, залууст “Бэлгийн замын халдвараас сэргийлье” сургалт зохион байгуулав
Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс хүн амын дунд эрүүл мэндийн зөв зан үйлийг төлөвшүүлэх, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн боловсрол олгох зорилгоор шат дараалсан сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулдаг. Тус хүрээнд өнгөрөгч баасан гарагт Барилгын политехникийн коллежийн оюутан, залууст “Бэлгийн замын халдвараас сэргийлье, Дархлаажуулалтад хамрагдах, Хорт хавдраас хэрхэн хамгаалах” сэдвээр 200 орчим оюутан, залууст сургалт, сурталчилгааг зохион байгууллаа. Сургалтын үеэр …
-
7 November
Агаарын бохирдлыг бууруулж, нялхсаа өвчлөхөөс сэргийлцгээе
Ханиад томуу зэрэг амьсгалын дээд замын үрэвсэл нь хатгалгаар болж хүндрэх нь элбэг байдаг ба энэ нь 5 хүртэлх насны хүүхдийн нас баралтын шалтгааны 15%-ийг эзэлж, зөвхөн 2015 онд гэхэд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээлж буйгаар энэ өвчний улмаас 922000 хүүхэд эндсэн байна. Сүүлийн 5 жилд (2010-2014) манай улсын 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн тэргүүлэх шалтгаанд амьсгалын тогтолцооны өвчлөл орж, …
-
7 November
ШУ-ны ажилтны өдрийг угтан “Номын сангийн нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг зохион байгууллаа
Шинжлэх ухааны ажилтны өдрийг угтан НЭМХ “Номын сангийн нээлттэй хаалганы өдөрлөгийг” зохион байгууллаа. Уг үйл ажиллагааны хүрээнд харьяа салбарын байгууллага, их дээд сургуулиуд, эрдэмтэн судлаачид болон олон нийтэд үйл ажиллагааны чиглэл болох Хоол судлал, орчны эрүүл мэнд агаар, хөрс, ус, хотжилт, уур амьсгалын өөрчлөлт,хор судлал, химийн бодисын хордлого, халдварт болон халдварт бус өвчин, эрүүл мэндийн зан үйл, хүн амын эрүүл мэндэд нөлөөлөх …
-
3 November
НЭМХ-ийн залуу судлаачийн илтгэл шалгарлаа
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Шинжлэх ухааны академи, Шинжлэх ухаан технологийн сан, Монголын залуу эрдэмтдийн холбоо хамтран 2016 оны 10 сарын 28-ны өдөр Хүрэлтогоот – 2016 эрдэм шинжилгээний бага хурлын Анагаахын салбар хуралдааныг амжилттай зохион байгууллаа. Тус хуралд 50 байгууллагаас 236 судлаачийн бүтээл ирсэн бөгөөд эрдэмтдийн зөвлөлийн сонгон шалгаруулалтаар 12 илтгэл сонгогдон хэлэлцүүлэгт орлоо. Хүрэлтогоот – 2016 ЭШБХ-ын Анагаахын …
October, 2016
-
26 October
Өсвөр үед ээлтэй клиникийн нээлттэй хаалганы өдрийг зохион байгуулав
Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс НҮБ-ын Хүн амын сантай хамтран “Өсвөр үе, залуучуудад эерэг зан үйл төлөвшүүлэх” төслийн хүрээнд эмнэлгийн мэргэжилтнүүдэд болон үе тэнгийн сургагч багш нарт бэлгийн замаар дамжих халдвар, Нөхөн үржихүйн эрүүл мэнд болон жендэрт суурилсан хүчирхийллийн сэдвээр сургалт, сурталчилгааны ажлуудыг зохион байгуулж байна. Энэ удаад Чингэлтэй болон Баянзүрх дүүргийн нийгмийн ажилтнууд 5-р дунд сургууль дээр “Өсвөр үед ээлтэй …
-
25 October
НЭМХ-ийн захирал Б.Цогтбаатар азийн НЭМХ-ийн сүлжээний дэд ерөнхийлөгчөөр сонгогдлоо
БНХАУ-ын Шанхай хотод Дэлхийн нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгүүдийн консорциумын 11 дэх удаагийн чуулга уулзалт Өнгөрөгч долоо хоногт хоёр өдрийн турш болж өнгөрлөө. Тус уулзалтад Монголын Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн захирал, Анагаах ухааны доктор Б.Цогтбаатар эх орноо төлөөлөн оролцсон юм. Хурлаар өнгөрсөн арван жилийн хугацаанд хийж бүтээсэн нийгмийн эрүүл мэндийн чиглэлийн ажлыг ярилцаж, ирэх арван жилийн төлөвлөгөөг хэлэлцжээ. Мөн үеэр Азийн …