500 оюутан залууст дархлаажуулалтын ач холбогдлын талаар мэдээлэл өгөв

Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу “Дархлаажуулалтын 10 хоног”, Улаанбурхан, томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх ажлуудулс орон даяар 2016 оны аравдугаар сараас эхлэн зохион байгуулагдаж байгаа билээ.

aww

Энэхүү ажлын хүрээнд Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилчид  УБТЗ-ын харъяа Тээврийн дээд сургууль, АШУҮС-ийн Эм зүй, Биоанагаахын сургууль, Барилгын политехникийн коллеж, Зохиомж дээд сургууль болон СУИС-ын Радио телевиз, медиа урлагийн сургуулийн нийт 500 гаруй оюутан, залууст  “Улаанбурхан, томуу, томуу төст өвчний дархлаажуулалт” болон “Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх” талаар лекц уншиж, зөвлөгөө мэдээлэл өглөө. Сургалтын үеэр тэмбүү, сүрьеэ, сэтгэл гутралболон ХДХВ/ДОХ-ын халдвараас сэргийлэх, товлолын вакцины талаар гарын авлага, постер, мэдээлэл сурталчилгааны материалыг тараав.

dar

Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн

Санал болгох мэдээ

МОНГОЛ УЛСАД ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГ БАЙГУУЛАГДСАН ТУХАЙ

Ардын Гэгээрүүлэх яамны ажлын тухай гэгээрүүлэх яамны сайд агсан Жамьянгийн тавьсан илтгэлээс (Ардыг гэгээрүүлэх яамны …