Барилгын политехникийн коллежийн оюутан, залууст “Бэлгийн замын халдвараас сэргийлье” сургалт зохион байгуулав

1478496447_14957989_1098532900214926_368512178_oНийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс хүн амын дунд эрүүл мэндийн зөв зан үйлийг төлөвшүүлэх, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн боловсрол олгох зорилгоор шат дараалсан сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулдаг.

Тус хүрээнд өнгөрөгч баасан гарагт Барилгын политехникийн коллежийн оюутан, залууст “Бэлгийн замын халдвараас сэргийлье, Дархлаажуулалтад хамрагдах, Хорт хавдраас хэрхэн хамгаалах” сэдвээр 200 орчим оюутан, залууст сургалт, сурталчилгааг зохион байгууллаа. Сургалтын үеэр “Тэмбүү, сүрьеэгээс сэргийлье, Сэтгэл гутралаас сэргийлэх, ХДХВ/ДОХ-ын халдвараас сэргийлье” сэдэвт гарын авлага, постер, мэдээлэл сурталчилгааны материалыг тараалаа.

Санал болгох мэдээ

МОНГОЛ УЛСАД ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГ БАЙГУУЛАГДСАН ТУХАЙ

Ардын Гэгээрүүлэх яамны ажлын тухай гэгээрүүлэх яамны сайд агсан Жамьянгийн тавьсан илтгэлээс (Ардыг гэгээрүүлэх яамны …