Нүүдлийн шувуудаар малд өвчин “тараадаг” нь үнэн үү

Хаврын хаварт бидний уламжлалт мал аж ахуй өвчинд нэрвэгдлээ гэх мэдээлэл их бий. Сэтгэл эмзэглэмээр. Монгол хүн махгүй бол хариулах малгүй бол хичнээн эмэгнэлтэй дүр зураг буух бол. Бид хүнд техникээр газраа ухаад 20 орчим жил болж байна. Ухсан ч амьдралд гарсан дөмөгхөн өөрчлөлт алга. Аль болох ажил хөнгөвчилсөн том техник байна төдий чинээний эрдэнэс гарч байгаа ч Монгол улсад, Хүн амд нэг их ашигсаад байх юм харагдахгүй байна. Учир нь өөрийн эрхээр “идэж” чадахгүй хүний эрхэнд “өгчихсөн” учраас тэр. Газраас бүүр их зүйл олдож гарлаа ч ашиггүй. Үүнээс болж бараг бие биенээ алах байх. Харин мал бол өөр. Монгол хүн өлсөж үхдэггүй гэдэг яриа бий. Энэ бол мал аж ахуйгаа хариулгаар нь авч үлдсэн, уламжилж ирсэн арга ухаанаа алдаагүй байгаа Монгол хүний ам бардам үг. Бид өлсөж үзээгүй түүхтэй хүмүүс. Бид бие биетэйгээ “хоолоо идсэн үү” гэж мэндэлдэггүй тийм л сайхан түүхийн үргэлжлэлүүд.

2d6cbb3894fafd78big

Гэтэл сүүлийн үед “сүлжээнд орсон” гэх мал өвчлөх шалтгаан. Зарим нь өвчин тарааж, зарим нь вакцин шахаж, зарим нь төлбөртэй үйлчилгээг хотонд нь үзүүлдэг гэнэ. Малын өвчин арай л ойр ойрхон их гарах болж. Хэдэн саяар нь нэг өвчнөөр алдаж байх жишээтэй. Хотоо харлуулахгүйн тулд хэд ч гэсэн тариа, эм, үйлчилгээг нь авч л таарах малчид. Өвчнийг нь хүнд халдаахгүй дарах гэж сандралдсан төрийн байгууллагууд. Монгол мал зөвхөн говьд л гэхэд 400 гаруй нэр төрлийн ургамалтай түүнийхээ 45-60 хувь нь эмийн чанартай ургамал байдаг гэх. Тэгсэн ч зохиомлоор өвдөж байгаа мал аж ахуйндаа “харийн орноос” дархлаа тогтоож чадахгүй л байна. Мал ингэж үй олгоороо өвчлөөд байгаагийн шалтгаан нь манай нутгийн шалтгаан ч биш “харийн нөлөө” бодлогоор гэх малчид гадарлаад байгаа юм. Нүүдлийн шувуудаар өвчин тараадаг гэсэн таамгыг ч нутгийн өвгөд дэвшүүдсэн ч тухайн нутгийн удирдлагууд үл тоон өвөр зуураа хэмлэлдэхээс өөр гарч сэтгэхгүй хэрэг. Нутгийн өвгөнийг засаг даргын өрөөнд ийм зүйл яриад ороход нь ”тэгээд би тэр шувуунуудыг яахын, шувууны хил гааль байдаг бол хаачихмаар байна, Одоо ямар ч боломжгүй. Битгий ийм зүйл яриад бай, угаас хийх ажил их байна” гээд өрөөнөөсөө хөөсөн гэх.

527-141160899210538434_601947339914164_1852774008716184888_n

Энэ мэт суудлыг бөглөөс болсон хурган дарга нарийн мэдлэггүйгээс үүдэлтэй эрсдэлүүд их байна. Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй гэдэг байхаа. Улс орны хэмжээнд энэ салбараа анхааралдаа авч дахин мал өвдөхгүй байх нөхцлөөр хангахгүй бол малчны хөдөлмөр, улсын бодлого алдагдаж мэдэх нь. Хэл, Хил, Мал гуравтайгаа байвал хэн баян бэ? Монгол баян. Харин одоо Хэл нь “сэглэгдсэн” эрдэмтэд нь хоорондоо маргалдаж “үнэ цэнэгүй болгосон”, Хил нь  хамгаалалттай ч дотроосоо Хилээ алдаж эхэлж. Гаднаас нь биш дотроос нь эрлийзжүүлж эхэлсэн, Мал нь өвчлөөд мах нь үнэд хүрэхгүй. Малын өвчин зохиомлоор гарсаар байна. Энэ мэт Монгол гэх дархлаа үнэхээр алдагдаж байна.  Бидэнд өөр бүтээсэн зүйл юу байна вэ?

Б.Саран

14408768_1075659032554287_872381660_n-8-36-22

Санал болгох мэдээ

С. Амарсайхан: 25 тэрбум төгрөгөөр ОБЕГ-т гал унтраах дрон, хувцас, тоног төхөөрөмж авна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Шадар сайд С. Амарсайхан …