УИХ-ын Тамгын газрын ажилтнууд гар бөмбөг, сагсан бөмбөгөөр өрсөлдлөө

УИХ-ын Тамгын газрын Биеийн тамир, спортын зөвлөлөөс ажилтнуудынхаа эрүүл идэвхтэй амьдрах, чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх зорилгоор гар бөмбөг, сагсан бөмбөгийн тэмцээнийг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн ээлжит тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд /2016.11.05-06/ нийслэлийн Хан-Уул дүүргийн Биеийн тамир, спорт хорооны зааланд болж, УИХ-ын Тамгын газрын ажилтнууд, УИХ-дахь МАН, АН-ын бүлэг, УИХ-ын гишүүдийн зөвлөх, туслахууд оролцов.

_etu3327

УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон энэхүү арга хэмжээг нээж үг хэллээ. Нээлтийн ёслолын үеэр УИХ-ын Тамгын газрын удирдлагуудын дунд сагсан бөмбөгийн гурвын шидэлтийн тэмцээн болж, Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Э.Түвшинжаргал түрүүллээ.

_etu3330

Энэ жилийн ээлжит тэмцээнд эрэгтэй найм, эмэгтэй зургаан багийн нийт 120 гаруй тамирчин оролцож, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс гар бөмбөгийн тэмцээнд эрэгтэйчүүдээс УИХ-ын гишүүдийн зөвлөх, туслахуудын баг нэгдүгээр байр, Захиргаа, санхүү үйлчилгээний хэлтэс, Мэдээллийн технологийн хэлтэс, Дотоод аудиторын албаны хамтарсан баг хоёрдугаар байр, УИХ-дахь МАН, АН-ын бүлгийн хамтарсан баг гуравдугаар байр эзэлж алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал хүртэв.

02-1

Харин эмэгтэйчүүдээс УИХ-ын гишүүдийн зөвлөх, туслахуудын баг нэгдүгээр, Захиргаа, санхүү үйлчилгээний хэлтэс, Мэдээллийн технологийн хэлтэс, Дотоод аудиторын албаны хамтарсан баг хоёрдугаар, УИХ-дахь МАН, АН-ын бүлгийн хамтарсан баг гуравдугаар байрыг эзэлсэн байна. Мөн гар бөмбөгийн тэмцээний шилдэг тоглогчоор эрэгтэйчүүдээс УИХ-ын Тамгын газрын Мэдээллийн технологийн хэлтсийн шинжээч Х.Шижирмөнх, эмэгтэйчүүдээс Бичиг хэрэг, архив, дотоод шуудангийн албаны бичиг хэргийн эрхлэгч В.Оюун нар тодорлоо.

08

Сагсан бөмбөгийн тэмцээнд эрэгтэйчүүдээс УИХ-ын гишүүдийн зөвлөх, туслахуудын баг тэргүүлж, Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн баг удаалж, УИХ-ын гишүүдийн зөвлөх,туслахуудын II баг гуравдугаар байрт шалгарсан бол эмэгтэйчүүдээс Тамгын газрын Захиргаа, санхүү үйлчилгээний хэлтэс, Мэдээллийн технологийн хэлтэс, Дотоод аудиторын албаны хамтарсан баг тэргүүлж, Хууль, эрх зүйн хэлтсийн баг удаалж, УИХ-ын гишүүдийн туслах, зөвлөхүүдийн баг гуравдугаар байр эзэллээ.

13

үүнчлэн сагсан бөмбөгийн шилдэг тоглогчоор эрэгтэйчүүдээс Хууль, эрх зүйн хэлтсийн НББСШУБХ-ны ажлын албаны нарийн бичгийн дарга Б.Баясах, эмэгтэйчүүдээс Захиргаа, санхүү үйлчилгээний хэлтсийн сургалт, хүний нөөцийн албаны ахлах референт Б.Туул нар тодорсон байна. Мөн Тамгын газрын Захиргаа, санхүү үйлчилгээний хэлтэс, Мэдээллийн технологийн хэлтэс, Дотоод аудиторын албаны хамтарсан багийнхан шилдэг хөгжөөн дэмжигч багаар тодорсон юм.

10

Тэмцээнд амжилттай оролцсон баг, тамирчдын шагналыг УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Д.Амгалан болон бусад  удирдлагууд гардуулан өгч, баяр хүргэлээ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

14408768_1075659032554287_872381660_n-8-36-22

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …