Та элэгний тухай юу мэддэг вэ?
ЭЛЭГ гэдэг эрхтэн нь бидний бие махбодид орж буй бүхий л муу зүйлийг хүлээж авдаг эрхтэн юм. Гэхдээ,элэг үур эцсийн цэгт хүрээгуй л бол бараг өвдөж мэдрэгддэггуй эрхтэн юм.Тийм учраас ч түүнд хэзээ тусламж хэрэгтэйг бид мэддэггуй. Та архи ууддаггуй,тамхи татдаггүй ч бай, энэ нь таны элгэнд цэвэрлэгээ хэрэггүй гэсэн үг биш шүү!
ЭЛГЭНД ӨДӨР ТУТМЫН ЭМЧИЛГЭЭНИЙ ЦЭВЭРЛЭГЭЭ ХИЙХ АРГА.
Энэ цэвэрлэгээг та өдөр тутам хийснээр ур дүнг аажмаар 1 сарын дараа,бур 7 хоногийн дараа ч мэдэрч болно.
Энэ арга маш энгийн.
Та өглөө босоод,өлөн байхдаа 1-2 ХООЛНЫ ХАЛБАГА УРГАМЛЫН ТОС АЯГАНД ХИЙГЭЭД, ДЭЭР НЬ ТАЛ ЛИМОНЫГ ШАХАЖ ШүүСИЙГ НЬ НЭМЖ ХУТГААД УУХ ХЭРЭГТЭЙ. Ердөө л энэ.Дараа нь өглөөний цайгаа уух ,нүүр гараа угаах зэрэг юу дуртайгаа хийж болно.
ЭНЭ ХОЛИМОГ ЯМАР УР ДҮН ҮЗҮҮЛДЭГ ВЭ?
Тэрээр цөсний хог хаягдал цэвэрлэхийг идэвхжүүлж,шулуун гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг дэмжиж өгснөөр та өтгөн хаталтыг мартана.Биеэс хорт бодисыг гадагшлуулахад тусалдаг.Цөс өөх тосыг бутлан боловсруулж,шулуун гэдэсний уйл ажиллагааг идэвхжүүлснээр элэг,цөсөнд хуримтлагдсан хор байгалийн ердийн замаар гадагшилна.Ийм хэлбэрээр,өдөр бүр элэгний хөнгөн цэвэрлэгээ явагдана.
ЯМАР ТОСЫГ ХЭРЭГЛЭХ ХЭРЭГТЭЙ ВЭ?
Энэ зорилгод хамгийн тохиромжтой нь оливийн тос байдаг.Оливийн тос нь элэг цэвэрлэхийн зэрэгцээ өөр олон ашигтай шинж чанарыг агуулдаг.Үүнд: хлостеринийг багасгадаг,судасны ханыг цэвэрлэдэг,зурх судасны өвчин үүсэхийн эсрэг шинж чанарыг агуулдаг.
Чухалчлан зөвлөхөд,энэхүү цэвэрлэгээнд”Extra Virgin” хэмээх шинэхэн оливийг хүйтэн аргаар ганц удаа шахаж гаргасан оливийн тос тохиромжтой байдаг. 2,3 удаа ,халааж шахаж гаргасан бусад тосууд байдаг. Тэдгээрт цэвэрлэх шинж чанар нь улэмж буурдаг. Иймээс оливийн тосыг авахдаа хаяг,тайлбарыг сайтар уншаарай.
Хэрэв оливийн тос байхгуй бол бусад тосыг мөн хэрэглэж болно.Ерөнхийдөө ургамлын тоснууд шинж чанараараа өөр ч цөс цэвэрлэх ,хлостерин бууруулах адил шинж чанарыг агуулж байдаг.
НАРАНЦЭЦЭГИЙН ТОС дээрхи шинж чанараас гадна тромбфлебитийг эмчлэх,үе мөчний өвчин ревматизмийг эмчлэхэд тустай.
МААЛИНГИЙН ТОС нь өөх тосыг шингээх чанартай нь турахад ашиг тустай.
ЭРДЭНЭШИШИЙН ТОСонд ” Е” витамин ихээр агуулагддаг(оливийн тосноос) .Е витамин нь хоргүйжүүлэх шинж чанартай,исэлдэх процесст саад болдог нь хөгшрөлтийн эсрэг тустай.
РАПСЫН ТОС шинж чанараараа оливийн тостой бараг адил,гэхдээ харьцангуй хямд зарагддаг.
Та өөртөө тохирох тосыг сонгоорой.
ЛИМОНЫ ХҮЧИЛЛЭГ ШҮҮС
Цэвэрлэгээний 2 дахь зуйл нь лимоны шүүс.Энэ нь мөн цөснөөс хаягдлыг ангижруулах процессийг дэмжиж өгнө.Мөн ууний зэрэгцээ өөр олон ашиг тустай.Амьсгалын замын эрхтэнгүүд,уушгинд таатай нөлөө үзүүлж ,ханиад томууг эдгээн,дархлааг сайжруулж,витаминжуулах эмчилгээ болдог.Шээсний замын элс чулууг цэвэрлэж,уе мөчний ажиллагааг сайжруулдаг.
Мөн лимоны оронд цангис жимсийг хэрэглэж болох бөгөөд халдварын эсрэг шинж чанартай.
Ийнхуу та өөртөө таалагдсан,тохирсон вариантуудыг ашиглаж болох бөгөөд гагцхуу “1-2 хоолны халбага тос+ тийм хэмжээний хучиллэг шуус “гэсэн харьцааг хэрхэвч өөрчилж болохгуй!
ТАНЫ ХҮЛЭЭХ ҮР ДҮН
Та өглөө бүр энэ холимгийг хэрэглэж чадвал,таны ходоод шулуун гэдэсний зам гайхалтай ажиллах болно.Өдөр бүр ямар ч хүндрэлгуй бохирдлоо гаргаснаар бие хөнгөрч,арьс цэвэрхэн болох ба амьсгал цэвэрхэн,сэтгэл өөдрөг,сайхан энергитэй явах болно.
Бидний ЭЛЭГ ЦУСНЫ ҮЙЛДВЭР бөгөөд хэрэв тэр цэвэр байвал боловсруулагдаж байгаа цус маань цэвэр байж,эд эрхтний тэжээл хангалттай байж бурэн дүүрэн ажиллах болно.Үе мөч уян болж, зүрхний ажиллагаа сайжирна.
ХЭМЖЭЭ ДОЗЫГ ТААРУУЛСАН ҮЕД Л САЙН ГЭДГИЙГ АНХААРААРАЙ!
Та энэхуу холимгийг насан туршдаа хэрэглэж болно.Гэхдээ хэмжээ дозыг ихдуулж огт болохгуй.Энэ цэвэрлэгээ нь элгийг аажим цэвэрлэх , цаашид түүнийг эруул цэвэр байлгах зориулалттай.Үр дүн нь огцом шууд гарахгуй байж болно.Хамгийн наад зах нь 7 хоног, цаад тал нь 1 сарын дараа илэрхий үр дүн гарна. Эмчилгээг тасралтгүй хэрэглэснээр 1 жилийн дараа таны элэг шинэ болох үр дүнг үзээрэй.
Эх сурвалж: emch.mn