Ой хээрийн түймэр унтраах нэгдсэн дадлага сургууль боллоо

72d17ced30d38f16a156182c9ca3966aНийслэлийн Онцгой байдлын газрын даргын шийдвэрээр гал түймэр унтраах штабын нэгдсэн дадлага сургууль боллоо. Ой, хээрийн түймрийг унтраах дадлага сургуулийг БЗД-ийн 20 дугаар хороо Буянгийн аманд 2016 оны арваннэгдүгээр сарын 4-ний өдөр зохион байгууллаа. Уг сургуулиар ой, хээрийн түймэр унтраах зориулаллттай Rosenbauer MAN тусгай албаны автомашинаар ажиллах, ус дутагдалтай нөхцөлд зөөврийн усны савнаас дамжуулан шахах, үүргийн ус цацагч, үлээгч төхөөрөмж, цуравдагч, гал унтраах гар багаж зэвсэглэмжээр ажиллах дадлагыг хийлээ.

eccea3a30fbbc9f628c531014f749f0e
Хээрийн нөхцөлд явганаар хөдөлгөөн үйлдэх, аранзан дахь хүнсээрээ хоол бэлтгэх, өгөгдсөн солбилцлоос биет хайх /GPS-ээр/, ой хээрийн түймрийн үеийн цагийн байдалд үнэлэлт өгч, хүч хэрэгсэл, унтраах аргыг сонгох, газрын зураг дээр ажиллах зэрэг үйлдүүдийг хийж гүйцэтгэсэн. Дадлага сургуульд нийслэлийн Байгаль орчны газрын Ойн хэлтсийн мэргэжилтнүүд,  Гачуурт,Налайх хэсгийн  байгаль хамгаалагчид, нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах хэлтэс, дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах ангийн албан хаагчид мөн Хууль сахиулахын их сургуулийн Онцгой байдлын сургуулийн 4-р дамжааны сонсогчид,  оролцов гэж нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газраас мэдээллээ.

14408768_1075659032554287_872381660_n-8-36-22-34

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …