Динамик хамтлагийн “Уянга” дууны клип үзэгчдэд эрэлт ихтэй дуугаар нэрлэгдлээ

1478581980_1478574102582140167995c

Нэгэн цаг үед охидын зүрх сэтгэлийг хайрын тухай дуунуудаараа эзэмдэж явсан дуучин Л.Байздагийн хит дуунуудын нэг “Уянга” нэртэй дууг саяхан шинэчлэн дуулж үзэгч сонсогчдод хүргээд байгаа Динамик хамтлагийн залуус өөрсдийн гэсэн өнгө төрх, өвөрмөц хоолойгоороо олонд танигдаад буй билээ. Тэднийг “Чи үгүй” “Өнгөрсөнд” “Хэзээ ч мартахгүй” гэх мэт олон сайхан хит уран бүтээлүүдээр нь сонсогч та бүхэн андахгүй бизээ.

Энэхүү уран бүтээлийг тус хамтлагийнхан “Латиф” сангийн 5 жилийн ойд зориулан дуучин    Ган-эрдэнэтэй хамтран гаргасан бөгөөд “Уянга” хэмээх дуу нь цацагдаад удаагүй ч олон мянган залуусын сэтгэлд хүрч, аманд аялагдах болсон гэнэ. Тэр ч утгаараа Фм радио болон Телевизүүд, Онлайн орчинд хамгийн эрэлт ихтэй уран бүтээлээр нэрлэгдээд байгаа аж.

Тус дуунд бүтэлгүй хайрын түүхийг өгүүлэх боловч дууны гол амин сүнс болох намуухан уянгын ая нь агуу хайрын гайхалтай мэдрэмжийг сэтгэлд мэдрүүлж чадсан учраас ийнхүү хит болж олон хүний сэтгэлд хүрсэн аж.

Ингээд та бүхэнд бүтэлгүй хайрын тухай өгүүлэх залууст ухаарал хайрласан гайхалтай уран бүтээл болох “Уянга” дууны клипийг хүргэж байна.


Санал болгох мэдээ

Б.Ууганбаяр:Эр хүн цаг барьдаг, хэлсэндээ хүрдэг, худал хэлдэггүй байх ёстой

“Монгол цэргийн өдөр”, Орчин цагийн зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний түүхт 104 жилийн ой өнөөдөр /2025.03.18/ …