Өчигдөр нийслэлийн гудамж, замуудад 2.7 тонн бодис цацжээ

p1b12it4itve78qj16g0191n1oku6Халтиргаа, гулгааг арилгах ажиллагаанд “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ өргөн бүрэлдэхүүнтэйгээр эрчимтэй ажилласаар байна. Өчигдөр буюу 2016 оны 11 сарын 07-ны өдөр тус газрын Тохижилт үйлчилгээ, Ногоон байгууламж, Шуурхай үйлчилгээ, Төвлөрсөн хогийн цэгийн менежментийн алба, Авто баазын нийт 553 ажилтан, 59 техниктэйгээр ажиллалаа. Ингэхдээ Нарангийн төвлөрсөн хогийн цэгийн өгсүүр зам, Сансрын тунель, Энхтайваны гүүр, Сонсголон, Нарны гүүр, Баянхошуу, хорооллын өгсүүр замуудад нийт 2.7 тн бодис цацаж, 167 автобусны буудал, 57 мянга 465 м2 явган хүний замын цасыг цэвэрлэжээ.

p1b12it4itlfl1s7r1jup17uq1pje5
Түүнчлэн шөнийн 23 цагаас өглөөний 09 цаг хүртэл ковш, Зил -130, камаз, дреста, ачааны машин, бобкат зэрэг 29 техник, 133 хүний бүрэлдэхүүнтэйгээр нийслэлийн гол замууд болох Энхтайваны өргөн чөлөө, Засгийн газрын ордоны хоёр тал, Сүхбаатар, Их сургуулийн гудамж, Сөүлийн гудамж, Бага Тойруу, Цэцэг төвөөс Цаг уурын уулзвар хүртэл, Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны гүүр, Зайсан, Олимп, Их монголын гудамж, Нийслэл хүрээ өргөн чөлөө, 10-р хорооллоос Чулуун овоо,  Цагдаагийн академийн өргөн чөлөө, Нарны зам, Үйлдвэрчний эвлэл, Хувьсгалчдын гудамж, Тасганы овоо, Баянхошууны зэрэг замуудын замын нуухны цас, явган хүний замын цасыг тус тус цэвэрлэж, 33 рейсээр тээвэрлэсэн байна гэж Хот тохижилтын газраас мэдээллээ.

p1b12it4ittr2r2na80k023ak7

p1b12it4it1j6m1ba91tpb15fp12t08

14408768_1075659032554287_872381660_n-8-36-22

Санал болгох мэдээ

Сүхбаатар дүүрэг: “Томуу, томуу төст өвчний үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт сургалт болов

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв хамтран цэцэрлэг, сургуулийн эмч нарт …