Ард түмэнд хүлээн зөвшөөрөгдсөн Г.Золбоот, Г.Ундармаа, Н.Онон нарт гавъяат өгөх үйлчилгээ энэ төрд байна уу

Олон түмэндээ гайхагдсан, шүтэгдсэн, бишрэгдсэн, хайр хүндэтгэлийг нь хүлээсэн жүжигчид болох Г.Золбоот, Г.Ундармаа, Н.Онон нарт гавъяат өгчихмөөр юм. Урлагт олон жил зүтгэж, олон түмнийг баясгаж байгаа жүжигчдэд олон түмний дэмжлэгтэйгээр төрийн хайрыг мэдрүүлэх цаг нь болсон хэмээн иргэд дуу нэгтэй байна.

untitled

Жишээ нь жүжигчин Г.Золбоот 100 гаруй кино, дэлгэцийн бүтээлд тоглож дүрээ мөнхөлсөн байна. Ард түмэн дүрүүдээр нь хайрлаж, дүрээр нь амдарч, дүрээр нь үлгэр дуйраалал авсаар олон жил болж. Нэг үгээр тэд төрд таалагдаагүй ч гэсэн ард түмэнд хайрлагдсан жүжигчид. Бидний өдөр тутамдаа харж байгаа хүн учраас түмэн олон мэдэж байгаа нь эдгээр хүмүүс. Арын албанд насаараа зүтгэсэн төрөөс үнэлүүлэх учиртай үй олон хүн намын нөлөө, төрийн хайхрамжгүйгээс орхигдож байгаа тохиолдол бий.

Жүжигчин Г.Ундармаа олон сайхан дүрээрээ ард түмнээ инээлгэж явдаг эмэгтэй. Мэргэжлийн жүжигчин, мэргэжилдээ гаршсан гэдэг нь хийсэн киногоор нь танигдсан. Мөн хүчирхэг эмэгтэй өвчинтэй шаналж байгаа иргэдийг тохь тухыг бодон зургаан эмнэлгийн засварыг хийсэн гэх мэт хэн нэгний хараагүй, сэтгээгүй ажлыг өөрөө хийж байх жишээтэй. Мөн үүнийг нь ард түмэн хүндэтгэлтэйгээр хүлээн авч хайрладаг.

Мөн Н.Онон санаанд оромгүй онцгой дүрүүдээрээ танигдсан. Олон жил тайзан дээр амьдарч байгаа түүнийг гудамжинд зөрөх хүн хараад л инээд хүрэм. Нэг үгээр өөрөөрөө брэнд болсон жүжигчин.

Энэ мэт төрийн олж хараагүйг иргэдийн дэмжлэгтэйгээр гавъяат хэмээн цолломоор юм. Нам дагаж урлагийн салбарынхан ажилладаг, тухайн нам нь ялалт байгуулбал цолондоо түрүүлж хүрдэг нь нууц биш. Өдий хүртэл 20-30 жил урлагт зүтгэчихээд аваагүй явахыг бодоход эдгээр жүжигчид нам дагаж гүйдэггүй, танил харж “хүчилдэггүй” болж таарч байх шиг. Ганцхан дуу дуулж, ганцхан тоглолт шахуу хийчихээд танил талаараа гавъяат авсан хүн бий. Өөрөө ч одоо “гавъяатаа” гэж дуудуулахаасаа ичдэг гэх. Харин дээрх гурван жүжигчинд өгчихвөл ам бардам, сэтгэл дүүрэн дуудах байхдаа Ард түмэн нь.

Ард түмэн хүлээн зөвшөөрсөн эдгээр жүжигчидэд төр үйлчилгээгээ үзүүлж гавъяатыг нь өгөх хэрэгтэй.

Б.Саран

14408768_1075659032554287_872381660_n-8-36-22

Санал болгох мэдээ

С. Амарсайхан: 25 тэрбум төгрөгөөр ОБЕГ-т гал унтраах дрон, хувцас, тоног төхөөрөмж авна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Шадар сайд С. Амарсайхан …