Улаанбаатар хотын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг баталлаа

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралд “Улаанбаатар хотын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн төслийг танилцуулж төлөөлөгчид 100 хувь дэмжсэнээр баталлаа.

p1b13om0sj1ivjacd9ngkd81doc1
Үндсэн чиглэлийн төслийг Монгол Улсын Их Хурлын 2016 оны 19 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”, 2013 оны 23-р тогтоолоор баталсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”-ын баримт бичиг, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө, Монгол Улсын Их Хурлын 2016 оны 45 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 3/08  дугаар тогтоолоор баталсан “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т тусгасан зорилт, арга хэмжээ болон салбарын хөгжлийн бодлогын баримт бичиг, нийслэлийн хэрэгжүүлэгч агентлагаас ирүүлсэн саналд үндэслэн, улсын төсвийн хөрөнгө оруулалт болон бусад хөрөнгийн эх үүсвэртэй уялдуулан боловсруулсан байна.
“Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн төсөлд:
-Эдийн засгийн өсөлт өрх бүрт;
-Хот байгуулалт, дэд бүтэц;
-Байгал орчин, ногоон хөгжил;
-Нийгмийн хөгжил;
– Засаглал гэсэн нийт 5 бүлэг, 26 зорилтын хүрээнд 286 арга хэмжээг тусгажээ. Түүнчлэн хэрэгжүүлэх арга хэмжээ бүрийн шалгуур үзүүлэлт, хүрэх түвшин, шаардагдах санхүүжилт, хөрөнгийн эх үүсвэр, урт болон дунд хугацааны хөтөлбөр, бодлогын баримт бичигтэй уялдсан байдал, хариуцан, хэрэгжүүлэх байгууллагыг  тус тус зааж өгсөн байна.

Мөн өнөөдрийн хуралдаанаар Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит V хуралдааныг зарлах тухай, Нийслэлийн өмч хувьчлалын комиссын бүрэлдэхүүнийг батлах тухай, Нийслэлийн орон сууцны корпорацийг өөрчлөн байгуулах тухай болон бусад асуудлыг авч хэлэлцэн шийдвэрлэлээ гэж нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

p1b13om0sj1gbn3mb6eekns12513

p1b13om0sjbu814jf4tolt81la72

14408768_1075659032554287_872381660_n-8-36-22

Санал болгох мэдээ

Сүхбаатар дүүрэг: “Томуу, томуу төст өвчний үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт сургалт болов

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв хамтран цэцэрлэг, сургуулийн эмч нарт …