Ой тогтоолт, цээж бодолтын олон улсын нээлттэй тэмцээн болно

oi togtoolt    Туркийн Анкара хотод “МЕМОRIAD-2013” ой тогтоолт, цээж бодолтын олон улсын нээлттэй тэмцээн ирэх сарын 30, 31-нд болно. Монголын оюун ухааны академийн захирал Х.Хатанбаатар дасгалжуулагчаар нь ажиллах юм байна.

Тус тэмцээнд манай баг тамирчид оролцохоор болсон аж. Тэмцээний бага насанд Г.Тэмүүлэн (2013 оны ой тогтоолтын улсын дэд аварга),дунд насанд Ц.Бат-Эрдэнэ (2013 оны улсын дэд аварга), дунд нас болон насанд хүрэгчдэд Б.Намуунтуул (2013 оны улсын аварга) гэсэн бүрэлдэхүүнээр оролцох ажээ. Тус тэмцээнд121орны оюуны спортын тамирчид арван төрлөөр өрсөлдөх юм байна.

Санал болгох мэдээ

Норовирусийн халдвар илэрсний улмаас Олимпын тоглолтыг хойшлуулжээ

Өвлийн Олимпын наадмын Финланд, Канадын эмэгтэйчүүдийн хоккейн шигшээ багуудын тоглолт норовирусийн дэгдэлтийн улмаас хойшлогдсон тухай Sky News …