Ядахдаа л бэлгэвч, маскийг үнэгүй тарааж, эрүүл мэндийн сургалт иргэдэд хийх хэрэгтэй байна

Монголчуудын эрүүл мэндийн боловсрол ямар төвшинд байдаг вэ? Бид суурин соёлд хөл нийлүүлэх гэж хэрэндээ л “манарч” байх шиг. Суурин соёлын нэгээхэн дамжлага гэлтэй утаа, хог хаягдал, барилгын зохион байгуулалтын шокноос гарч чадахгүй л явна.

52684a2061fdeed9big

Магадгүй хэсэг хугацааны дараа энэ бүхэн шийдэгдэж үүнээс үүдэлтэй өвчлөл буурах л байх. Шийдлийн гарцыг олох нь цаг хугацааны л асуудал биз.

Энэ бүх материаллаг зүйл цаг хугацааны аясаар шийдэгдэх ч бидний хувийн соёл, мэдлэг, ухамсар хэзээ суурин соёлд шилжих вэ?

 Хагас зуухан жилийн өмнө Монголчууд өвддөггүй,  үй олноороо хатгаанд нэрвэгддэггүй, хорт хавдар тусч гэнэ гээд л сүйдтэй зүйл сонссон мэт болдог байлаа. Гэтэл өнөөдөр яг эсрэгээрэй хүүхэд бүхэн хатгаа авалгүй өсөхгүй шахуу болж, хавдар айл бүрт байж, үүнийг мэдэхгүй сонсоогүй хүнгүй болж.

Энэ үед олон нийтийн сүлжээгээр өвчнөөс хэрхэн сэргийлэх тухай, яаж биеэ арчлах тухай маш их мэдээлэл зөвлөгөө “хөврөх” болсон. Энэ бол одоогийн хамгийн зөв мэдээлэл болоод байгаа.

16961325652b302c1f6e41

Гэхдээ бидэнд эрүүл мэндийн мэдлэг дутмаг хэвээр байна. Ядахдаа л Монголчууд Хүүхэддээ хоол өгөхдөө амнаасаа өгөхгүй байж мэдэхгүй, ямар нэгэн байдлаар өвдөхөд эмийн сангаас дур мэдэн эм ууж, вирусын тухай ойлголтгүй байж, бэлгэвчгүй бэлгийн харьцаанд орж үүнээсээ үүдэлтэй “ургын амийг тасдаж”, донтох өвчин газар авч /архи тамхи, газ, химийн элдэв бодис/, шүдээ угаах соёлд ч бүрэн суралцаагүй байна.

Иргэд эрүүл мэндийн мэдлэг муугаасаа болж бие биедээ мэдэмхийрэн заадагаасаа болж эмийн бизнесийг хөгжүүлээд байх шиг. Миний даралтанд тохирсон эм чи уугаад үз, хүүхдийн ханиаданд энэ л сайн гэх мэтээр ам дамжуулан ярьж түүнээсээ мөн л “хордлогонд” орж байх жишээтэй.

Нэгэн үе бүх зүйлийг антибиотикоор эмчилдэг байсан бол одоо вирус гэгчтэй танилцаж эхэлж байна. Антибиотик вирусанд ямар ч нөлөөгүй гэдгийг хэд хэдэн удаа ууж, хүүхэддээ өгч байж үр дүнгүй байдлаас нь дүгнэж байх шиг.

Өвлийн өвөлд шинэ тутам танигдаж байгаа вирусын ханиадууд бий. Одоогоор 36 төрлийн ханиад бий. Түүнийг ханиадны вакцинаар 6-9 төрлийн ханиадыг даамжруулахгүй эдгээх боломжтой гэнэ. Яг эцэг эхчүүдэд хүүхэд нь ханиад хүрлээ гэхэд гарын дор аваад уулгачихмаар эмийг огтхон ч мэдэхгүй.

Өрхийн эмнэлгийн үйлчилгээ хүүхэд нь хүндрэн эх нялхасын эрүүл мэндийн төвийн шалан дээр хэвтэн хүүхдээ эмчилж байгаа мянга мянган тохиодлоор батлагдаж, ард түмэнд гологдоод удаж байна. Иргэдээс ахмад эмч нарыг өрх дээр ажиллуулая, дадалага туршлагатай эмч нарыг байршуулая, хүүхдийн мэргэжлийн эмчтэй болох ёстой  гэсэн санааг байнга гаргадаг ч яамны хэмжээнд шийдэгддэггүй.

ced2a04b-3255-4cff-9020-f280b8309422

Эрүүл мэндийн мэдлэг муугаасаа бид эмийн “золиос” болон амьдарч байгаа гэхэд нэг их хол зөрөхгүй байх. Дур мэдэн эмчилгээ хийх, дур мэдэн эм уухыг зогсоох ёстой. Голсон ч байсан өрхийн эмнэлгийн үйлчилгээг авах учиртай байх. Харин өөрсдөөс шалтгаалах эрүүл мэндийн мэдлэгээ дээшлүүлж ядаж бэлгэвч, маск, хэрэглээд сурчихмаар байна. Вирусын тухай мэдээлэл цуглуулж хүүхдээ, ахмад настнаа вирусээс хэрхэн хол байлгаж болох тухай өөрсдийгөө мэдлэгжүүлэх хэрэгтэй байна. Ядахдаа л эрүүл монгол хүн гэж хуралдаж мөнгө үрж байхаар бэлгэвч, маскийг үнэгүй тарааж, вирусын тухай мэдлэг олгох сургалтыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гаргаж, антибиотик хэрэглэхэд биед ямар урвал явагддагийг тайлбарлаж, хавдар, донтолт зэргээс сэргийлэх хичээлүүдийг цувралаар хүргэж баймаар байна. Улс төржөөд л бухимдаад суудаг иргэдийгээ эрүүл мэндийн мэдлэгтэй болгох нь илүү амьдралд нь тустай байхсан.

Б.Саран

14408768_1075659032554287_872381660_n-8-36-22

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …