Өнөөдөр “Уушгины хатгалгаа өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр”

f7452e_kids_doctor-124913-488247251_x974Дэлхий дахинаа 2009 оноос эхлэн жил бүрийн 11 дүгээр сарын 12-ны өдрийг “Уушгины хатгалгаа өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр” болгон тэмдэглэсээр ирсэн.

2016 онд уг өдрийг “АМЛАЛТАА БИЕЛҮҮЛЦГЭЭЕ – ХАТГАЛГААНЫ ЭСРЭГ ХАМТДАА“ уриан дор дэлхий нийтээрээ тэмдэглэж байна.

Уушгины хатгалгаа өвчин, сэргийлэх боломжтой хүүхдийн өвчлөл, эндэгдлийг бууруулахад эцэг эх, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, байгууллага хамт олны анхаарлыг хандуулах, ухуулга нөлөөллийн ажлыг эрчимжүүлэх зорилготой.

Манай улсад амьсгалын тогтолцооны шалтгаант нас баралт 0-1 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн дотор хоёрдугаар байрт, 1-4 насны хүүхдийн эндэгдлийн эхний байрыг эзэлсээр байна. 

ЭХЭМҮТ-өөс бэлтгэсэн уушгины хатгалгаанаас сэргийлэх зөвлөмж:

62f4ba_hatgalgaa-02_x974

0f7432_hatgalgaa-01_x974

c3feaa_hatgalgaa-03_x974

Хүүхдийн эрүүл мэнд, эсэн мэнд амьдрахуйд сөргөөр нөлөөлж буй хүчин зүйлс:

  • Хүн амын амьдралын түвшний хэт ялгаатай байдал, хот хөдөөгийн ялгавартай байдал, төвөөс хэт алслагдсан байрлал, дэд бүтэц дорой, яаралтай тусламжийн бэлэн байдал хангалтгүй байдал
  • Агаарын ба хөрсний бохирдол, ариун цэвэр эрүүл ахуй, усан хангамжийн дорой байдал
  • Гэр бүл эцэг эхийн хүүхэд асран хамгаалах дадал зуршил, эмнэлгийн тусламж хайх мэдлэг дутмаг байгаа нь хүүхдийн эрүүл мэнд, тэдний эсэн мэнд амьдрахад мэдэгдэхүйц сөрөг нөлөө үзүүлж, хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг бууруулж байна.

Эх сурвалж: ЭХЭМҮТ

Санал болгох мэдээ

2012 оны 12 сарын 21-нд “дэлхий сөнөнө” гэж шуугиж байсныг сануулья

Өнөөдөр арванхоёрдугаар сарын 21-ний өдөр. Манай цэнхэрхэн дэлхийг мөргөж магадгүй гэж байсан сансрын биет биднийг …