Цас хайлуулах 85 тн бодис цацлаа

p1b1ghh5l81q1jpud1qrl1bfm3eg2

Сүүлийн өдрүүдэд цас үргэлжлэн орж, “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ амралтын өдрүүдэд шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна. Тухайлбал 2016 оны 11 сарын 12-ны өдөр Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Моносын уулзвараас 22-н товчоо, Зуслангийн чиглэлийн зам, Нарангийн төвлөрсөн хогийн цэгийн өгсүүр зам, Нарны зам, Нарны гүүр, Сансрын тунель, нүхэн гарцууд, Сөүл, Цэрэндорж, Зориг, Юнеско, Намьянжү, Чагдаржав, Олимп, Их монгол, Нисэх, Богд уулын арын зам, Дунд гол, Гэндэн, Ганди, Цайз, Ботаник, Цагдаагийн академи, Хувьсгалчид, Баянхошуу, Толгойт, Таван шар, Үйлдвэрчний эвлэлийн гудамж, Энэбиш, Өргөө, Ард Аюуш, Чингүнжав, Гурвалжингийн гүүр, Энхтайваны гүүр, Нэгдүгээр хорооллын арын зам, Бэлх, Сэлх, Чингэлтэйн өргөн чөлөө, Дэнжийн 1000-н зам, 32-н тойрог, Яармаг, Яармагийн гүүр, Зайсан, Засгийн газрын ордоны хоёр тал, Хүнсний 4-р дэлгүүр, Их Тойруугийн замуудад 12 машин, 355 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажилллаж, нийт 85тн бодис цацсан байна.

p1b1ghhd4s1nhv1kcql5seko1h843Явган хүний аюулгүй байдлыг хангах үүднээс цас орсон даруйд явган хүний замыг цас үлээгч болон шүүрээр цэвэрлэж байна. Сүхбаатарын талбайн цасыг цэвэрлэхэд 25 хүн, 11 машин ажиллаж, 30 рейсээр 120тонн цас цэвэрлэж ажиллалаа гэж Хот тохижилтын газраас мэдээллээ.

p1b1ghhk5tr6e1top1amign61j814

p1b1ghhpbgia3g5s1nfd1ken12i5

p1b1ghhtub2571tvgeeq1ih41ld36

p1b1ghine01d6b1cbu141pu7f1odtb

14408768_1075659032554287_872381660_n-8-36-22

Санал болгох мэдээ

Сүхбаатар дүүрэг: “Томуу, томуу төст өвчний үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт сургалт болов

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв хамтран цэцэрлэг, сургуулийн эмч нарт …