Жинхэнэ “авьяаслаг Монгол”-ыг барууны ковер дуучдаас хаймааргүй байна

Авъяаслаг Монголчууд шоу  үзэгчдийг дэлгэцийн өмнө уяж чадаж байна. Олон улсын стандарт гэж үүнийг л хэлдэг байх хэмээн шагшин магтах нь бий. Гэвч шүүгчдээс эхлээд зохион байгуулалтын зарим асуудал хэл ам таталсаар байна. Иргэд саналаа цахимаар өгч шилдгүүдийг тодруулсан. Тэгсэн ч шүүгчдийн саналаар тодруулсан Монгол авъяасыг хайж байгаа нэвтрүүлэгт барууны дууг эвлэгхэн дуулсан охин финалд шалгарчихаж байх жишээтэй.

15037084_1798451980412985_4121054962981334123_n

Уг нь авъяаслаг Монголчууд шоу логик утгаараа Монголоос дэлхийд танигдах авъяастанг тодруулах ёстой баймаар. Тэгээд ч дэлхийн олон шоунаас төрсөн дуучидтай өрсөлдөх Монгол хүнийг энэ шоунаас тодруулах нь учир дутагдалтай. Харин дэлхийд гайхагдах Монгол авъяас бол яахын аргагүй язгуур урлаг мөнөөсөө мөн.

Гэтэл тал нутгаас гайхагдах авъяастанг барууны хөгжимтэй харьцуулж “юу ч биш” болгочихлоо. Энэ байдал нь олон хүнд таалагдсангүй. Олон үзэгчидтэй, гэр бүлийн шоу гэж ирээд л гардаг ч үнэндээ гэр бүлүүдийг хооронд нь талцуулах шийдвэр гаргачихаад сууж байх юм.

14990899_1798456580412525_4334075428352500780_o

Шүүг н.Чимгээ “та авъяаслаг Монголчуудад хөгшин байна” гэсэн утгатай зүйл ярьсан нь олны эгдүүг бүүр хүргээд авлаа. Өөртэй нь ойролцоо настай хүнийг хөгшин гэж байгаа нь өөрийгөө цаад утгаар энэ шоуг шүүхэд хөгшиднө гэж хэл байгаатай утга нэг санагдав.

Бид залуусаа дэмжих ёстой гэнэ. Залуус авьяастай бас сайхан дуулж байсан. Маргахгүй. Гэвч дэлхий олон цээл хоолойг сонсож, нэг их гайхшраад байхааргүй л болчихоод байна. Харин бидний дэлхийд гайхагдах зүйл бол мэдээж язгуур урлаг, уртын дуу. Уртын дуугаар тал нутгийн аялгуугаар дэлхийг өмнөө сөхрүүлсэн гавьяатан н.Норовбанзад гуайг бид мартаж болохгүй биз дээ. М.Дүгэрсүрэн бол тал нутгийн тийм л нэг авьяастан. Гэтэл Авьяаслаг Монголыг хайж буй шоу нэвтрүүлэг UBS телевизийн гадаад дууны нэвтрүүлгээс ялгагдахааргүй болчихлоо.

15

түүнийг дэмжигчдийн сэтгэгдлээс ….

Б.Саран

14408768_1075659032554287_872381660_n-8-36-22

Санал болгох мэдээ

С. Амарсайхан: 25 тэрбум төгрөгөөр ОБЕГ-т гал унтраах дрон, хувцас, тоног төхөөрөмж авна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Шадар сайд С. Амарсайхан …