Нийслэлийн иргэдийн V наадамд Баянзүрх дүүрэг гуравдугаар байрт шалгарлаа

f849d0e4d2cd162494a6e9fc36531ab5

Нийслэлийн иргэдийн V наадамд  Баянзүрх дүүрэг гуравдугаар байрт шалгарлаа

Монгол Улсын Биеийн тамир, спортын тухай хууль,  Нийслэлийн Засаг даргын захирамжын дагуу Нийслэлийн Иргэдийн спортын V наадмыг зохион байгууллаа.  Тэмцээн спорт явган аялал, ширээний шагайн наадгай, хийн дасгал аэробик, олс таталт, волейбол, сагсан бөмбөг гэсэн спортын 7 төрлөөр хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн 5 үе шаттайгаар явагдаж өндөрлөлөө. Тус тэмцээнд нийслэлийн есөн дүүргийн  1402 тамирчид авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.

Энэхүү наадам нь Нийслэлийн Нийтийн Биеийн тамир, спортын хорооноос дэвшүүлсэн “Биеийн тамир, спортыг айл өрх, иргэн бүрт” зорилтын хүрээнд “Өдөр тутмын биеийн тамир , Өнөөгийн нийслэлчүүдийн өнгө төрх” гэсэн уриан дор явагдаж шилдгүүдээ тодрууллаа.  Тус  Наадмын Ширээний шагайн наадгайн эрэгтэйчүүдийн төрөлд тэргүүн  байранд Багахангай дүүргийн 1 дүгээр хорооны баг, хоёрдугаар байранд Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны баг, гутгаар байранд Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны баг  шалгарчээ. Харин олс таталтын тэмцээнд 1-р байранд  Сүхбаатар дүүргийн 27 дугаар хороо, 2-р байрт , Баянгол дүүргийн 23 дугаар хороо, 3-р байрт  Баянзүрх дүүргийн 12,27  дугаар хороо удаалжээ.  Харин  Эмэгтэйчүүдийн Сагс, Волейболын төрөлд Баянзүрх дүүргийн 18,6 дугаар хорооны баг тамирчид тэргүүлжээ. Нийслэлийн Иргэдийн спортын V наадмын бүх үе шатуудад баг тамирчдаа амжилттай зохион байгуулж оролцуулсан хороодыг шалгаруулж “Шилдэг хороо” шагнал гардуулсан аж.

Ийнхүү Шилдэг хороогоор Баянзүрх дүүргийн П.Мандахбаяр даргатай 4-р хороо шалгарчээ. Түүнчлэн Нийслэлийн шигшээ тэмцээнд нийлбэр дүнгээр Баянзүрх дүүрэг гутгаар байр эзэлж цом, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа.

 Баянзүрх дүүрэг

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …