МУУГЗ Л.Балхжавын зөвхөн танд зориулсан тоглолт болоход ГАНЦХАН хоног үлдлээ

bayl4976-2_1МУУГЗ, Монголын хөгжмийн зохиолчдын холбооны шагналт, “Пентатоник” наадмын 5 удаагийн шагналт, хөгжмийн зохиолч Л.Балхжавын “Миний дуунууд” тоглолт 18 дахь жилдээ танд хүрэх гэж байна.Сэтгэлийн чимэг болсон аялгуут дуутай монголын рок поп орчин үеийн хөгжмийн урлагийн шилдэг уран бүтээлчид нэг дор чуулах, зөвхөн танд зориулсан тоглолт маргааш буюу 11-р сарын 18-нд 19 цагаас “UB PALACE”-ийн концертын их танхимд болно. Тоглолт мөн цагтаа хоёр өдөр үргэлжлэх юм.

Тоглолтонд МУГЖ Т.Ариунаа, МУГЖ Б.Сарантуяа, МУГЖ Х.Лхагвасүрэн, МУГЖ Б.Дашдондог, Хурд хамтлаг, СТА дуучин С.Наран, СТА, хөгжмийн зохиолч Чинбат, ОХУ-ын Буриад улсын Гавьяат жүжигчин Б.Амархүү, “Sweetymotion” хамтлаг, “Хар сарнай” хамтлагийндуучин Амармандах, “Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн, дуучин Б.Баярцэцэг, “Мотив” хамтлагийн дуучин Ганбаатар, Улсын филармонийн гоцлол дуучин Ц.Хулан, дуучин А.Хишигдалай, Э.Соёмбо, “My voice 2015” уралдааны ГранПри шагналт Э.Хосбаяр, Хөгжим бүжгийн коллежийн симфони найрал хөгжим тус тус оролцоно.

Миний дуунууд хичнээн цаг хугацаа орон зайг туулан танд хүрч, баясал, гуниг ухаарлыг алиныг авчрахыг би таашгүй… Л.Балхжав

ТОГЛОЛТЫН ТАСАЛБАРЫГ

WWW.TICKET.MN БОЛОН 1900-1800 ҮНЭГҮЙ ХҮРГЭНЭ.

Санал болгох мэдээ

Ким Хён Жун:Гайхамшигтай дурсамж үлдээсэн Монголын шүтэн бишрэгчид болон найзууддаа баярлалаа

Өмнөд Солонгосын дуучин, жүжигчин, ая зохиогч Ким Хён Жун болон MC Sniper, Bloo нар энэ …