Ямар ч хоббигүй хүн “архины хамааралтай” болдог аж

Сэтгэцийн эрүүл мэндийн асуудал Монгол хүнд маш хэцүү байгаа тухай мэдээлэл газар авсаар байна. Иргэдийн дөрвөн хүн тутмын нэг нь ямар нэгэн сэтгэцийн эмгэгтэй байгаа. Үүний томоохон жишээ нь архинд донтох юм.

1-638

Дэлхий нийтийн судалгаагаар үзэхэд сэтгэц шаналалын хамгийн томоохон эмгэг болох гутралд орсон хүмүүсийн 70-с дээш хувь нь архи, тамхи, мансууруулах бодисонд донтдог байна. Архинд донтсон иргэдийн дунд хийсэн судалгаанаас харахад бага насандаа ямарваа нэгэн зүйлд дурлаж, шүтэж, итгэж байгаагүй, өөрийн үзэл бодолдоо үнэнч бус, хийж хэрэгжүүлэх хүсэл тэмүүлэлгүй, хоббигүй, мөрөөдөлгүй байдаг байна. Энэ нь багаас авсан гэр бүлийн хүмүүжилтэй нь салшгүй холбоотой гэнэ. Гэтэл яагаад нэг айлын хүүхдүүд дотроос зарим нь архинд донтох эмгэгтэй болдог вэ? гэсэн асуултанд:- хүүхэд бүрийн мэдээлэл авах өнцөг, байдал, сэтгэл санаа өөр өөр байдаг. Эцэг эхчүүд ч гэсэн хүүхдүүдээ өөр өөрөөр хүмүүжүүлдэг гэжээ. Хүйсийн ялгаа, насны ялгаа, бие организмийн ялгаа, сэтгэхүйн ялгаа гээд маш олон өгөдлөөр хүн болон төлөвшдөг.

content_arhinii925459973201408161048

Эрдэмтдийн хийсэн судалгаагаар ямар нэгэн зүйлд итгэл үнэмшилтэй хүн болох нь эцэг эхийн хүмүүжилтэй холбоотой бөгөөд бага насанд нь болохгүй, боль, байг хэмээн ихээхэн эсэргүүцэж байсантай холбоотой гэнэ. Насанд хүрсэн хүн өөртөө таалагдахгүй үйлдлийг хүүхэд хийхэд дургүйцдэг. Энэ нь тэдний хүмүүжил хүн болон төлөвших сэтгэхүйд нь “эрчтэй” нөлөөлдөг байна.

d7935ca3cf69e01cbig

Тиймээс хүүхэддээ үг хэлэхдээ ч анхаарах ёстой болж байна. Энэ мэт олон шатлгаанаар бага байхаас нь хүмүүжлийн алдаа олгосноор архинд донтох эмгэгт харицангуй ихээр нэрвэгддэг гэнэ. Тиймээс багаас нь спортод донтуулж, өөрийгөө өөрөө л удирдах ёстой гэсэн сэтгэлгээг “зангидаж” өгч, ямар нэгэн хоббитой болгох хэрэгтэй аж.

Ямар нэгэн зүйлд итгэж үнэмшсэн хүн тэр бүр гашуун дарсанд толгойгоо алддаггүй гэнэ. Тиймээс одооноос хүмүүжүүлж байгаа хүүхдээ спортод эсвэл ямар нэгэн сонирхолтой зүйлд хамааруулж өөрт нь үнэ цэнийг өсгөх хэрэгтэй.

Б.Саран

14408768_1075659032554287_872381660_n-8-36-22

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …