Гавьяат дасгалжуулагч Ц.Цогтбаяр зулын гол болно гэлээ

45eb22e163dc3331original

Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч Ц.Цогтбаяр 11 сарын 19-ний өдөр зулын гол болохоо мэдэгдлээ. Учир нь эл өдөр Төрийн ордонд Монголын чөлөөт бөхийн холбооны их хурал болно. Харин тус хуралд нэр бүхий тамирчид, дасгалжуулагчдыг оролцуулахгүй байх шийдвэр гаргажээ. Үүнийг эсэргүүцсэн Ц.Цогтбаяр дасгалжуулагч Төрийн ордоны өмнө өөрийгөө шатааж эсэргүүцлээ илэрхийлэхээ мэдэгдлээ. Түүнийг “Рио”-гийн олимпд оролцож тамирчнаа өмөөрч, хувцсаа тайлж эсэргүүцлээ илэрхийлсний улмаас 3 жилийн хугацаанд аливаа тэмцээн уралдаанд орох эрхийг нь хассан. Харин энэ удаагийн хуралд оролцуулахгүй гэж байгаа нь хэт явцуурхсан үйлдэл гэж үзэж байгаагаа тэрбээр хэллээ. Мөн чөлөөт бөхийн холбооны шинэчлэл нэрийн дор энэ мэт үйлдэл гаргаж өөрийн гар хөл болсон хүмүүсээр Монголын чөлөөт бөхийн холбоог бүрдүүлж үе үеийн дасгалжуулагч, тамирчдыг энэ мэтээр шахан гадуурхаж байгааг эсэргүүцэн тэмцлийн ийм замыг сонгосноо тайлбарлалаа.

Санал болгох мэдээ

Ж.Батзандан: Уул уурхайн баялагийн тодорхой хувийг төр, ард түмний мэдэлд авах асуудал яригдах бүрд Засгийн газрыг огцруулах асуудал гарч ирдэг

“Эрдэнэс Монгол” нэгдлийн Засгийн Газрын бүрэн эрхт төлөөлөгч /БЭТ/ Ж.Батзандан хэвлэлд хандаж мэдээлэл өгөв. Тэрбээр …