Монголын хуульчдын шатрын холбоо байгуулагдлаа

1479282278_1212

Монголын Хуульчдын дунд шатрын спортоор  хичээллэдэг, уралдаан тэмцээнд оролцож амжилт гаргаж байгаа 200 гаруй хуульч, шатарчид байдаг бөгөөд тэдгээрийг хөгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, спортын цол зэрэг олгуулахад дэмжлэг үзүүлэх зорилготой Монголын хуульчдын шатрын холбоо байгуулагдлаа.

Тус холбоог үүсгэн байгуулах бүх гишүүдийн хурал 2016 оны 11-р сарын 11-ны өдөр Хуулийн төв байгууллагуудын дундах шатрын тэмцээний үеэр болж удирдах зөвлөл болон холбооны гүйцэтгэх захирлыг сонгосон байна. Холбооны гүйцэтгэх захирлаар Улсын Ерөнхий прокурорын туслах прокурор, Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга, шатрын спортын мастер Ц.Мөнхбат сонгогджээ.

prokuror.mn

Санал болгох мэдээ

Үндэсний бөхийн өсвөр үе, залуучуудын улсын аваргууд тодорлоо

Хэнтий аймгаас төрөн гарсан аваргуудын нэрэмжит, Үндэсний бөхийн өсвөр үеийн УАШБ-ы 16 насанд 107, 17 …