Баяруудаар Эрээнийг “ивээн тэтгэхээ” зогсооё

Баярууд ойртсоор. 40 гаран хоногийн дараа шинэ он солигдож 2017-н онтой золгох нь. Дэлхий даяар хамгийн өргөн тэмдэглэдэг баяр бол мэдээж шинэ жилийн баяр. Дараа нь бидний уламжлалт баяр цагаан сар болно. Баярууд болдогоороо л болно харин үүнд дээр нэгэн “эмзэглэмээр” зүйл бол Хятадаас хямд орж ирдэг бараа бүтээгдэхүүнийг худалдан авч эхэлнэ.

content_mg_0004

Шинэ жилийн ширээн Хятад хүнсээр дүүрч, сальют, гацуур, саа, чимэглэл, тоглоом, гоёлын даашинзууд, үсний хэрэгсэлүүд, гутал хувцас гээд бүх л зүйл “урдаас” орж ирнэ. Мөнгөтэй нэг нь худалдан авах л байх гэхдээ урдаас хямдхан ирээд байгаа болохоор бид дотооддоо үйлдвэрлэгч, шинийг санаачлагч биш байгаад байна. Жишээ нь бид яагаад гацуур мод хийж түүнд өлгөх саа, тоглоомыг хийж чадахгүй гэж. Монгол хүний оюуны чадамж ийм дор гэж үү. Үнэндээ өөрсдөө ядуу, эдийн засгийн хямралтай байж жоохон олсон хэдэн төгрөгөө эрээний бараанд өгөөд хажуудаа эрээн гэгч хотыг “тэжээгээд” удаж байна. Тэд бидний юу хүсч байгаа маш сайн мэдэрч байдаг “үйлдвэрлэгчид” болтлоо хөгжсөн байна.

Үндэсний үйлдвэрлэлээ дэмжие гээд маш их ярьдаг ч түүхий эдээ мөн л эрээнээс ихэнхдээ зөөж байна. Бид яагаад дотооддоо үйлдвэрлэж байж эрээний бараанаас үнэтэй тусаад байна вэ? үүнээс дүгнэхэд бид үйлдвэрлэгч байж чадахгүй байгаа хэрэг биш үү.

Мөн яагаад Монголд үйлдвэрлэсэн гэх “бидэндээ л” брэндүүд гадаадын зах зээлд “юу ч биш” байгаад байна вэ? Бид ер нь цаашид үйлдвэрлэгч байж чадах уу? Бидний хийсэн зүйлсийг мөнгөтэй томоохон зах зээл нь авахгүй, сонирхохгүй байна. Нэг үгээр бид мөнгөтэй зах зээлд юу хэрэгтэйг судлаж мэдэхгүй байна гэсэн логик урган гарч ирнэ.

gatsuurxan

Тэгвэл бид хаана ямар хэрэгцээ, хаана их мөнгө байна түүнд тааруулж үйлдвэрлэж чаддаггүй гэсэн үг. Бид яагаад барууны өндөр хөгжилтэй орны “эрээн нь” байж болохгүй гэж. Бидэнд юу дутаад байна вэ?

Ядахдаа томоохон баяр бүрээр л эрээнийг “ивээн тэтгэхээ” зогсоож байгаад өөрсдөө хэрэгцээгээ харж үйлдвэрлэж эхлье л дээ. Эхний үед дутагдах байх дараа нь бид гарцыг олж харна, дараа нь үйлдвэрлэнэ. Ингээд бид өөрсөддөө үйлдвэрлэгч болж байж дараагийн мөнгөтэй зах зээлийн “хаалгыг тогшино”.

Баяр бүрээр л өөрсдөө гэртээ хүнсээ үйлдвэрлэж, Монгол гэсэн бүхнийг сонгоод эрээний барааг нэг “гомдоох” хэрэгтэй байна. Улмаар бид өөрсдөө хэрэгцээтэй зүйлсээ олж харна шүү дээ. Тиймээс одоо айлчлан ирж байгаа шинэ жил, цагаан сар хэмээх хоёр том баярт “эрээнийг эвээн тэтгэхээ зогсоож”, үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, шинийг санаачилж, өөрсдөө хийж, бүтээж эхлье.

Б.Саран

14408768_1075659032554287_872381660_n-8-36-22

Санал болгох мэдээ

С. Амарсайхан: 25 тэрбум төгрөгөөр ОБЕГ-т гал унтраах дрон, хувцас, тоног төхөөрөмж авна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Шадар сайд С. Амарсайхан …