Шоуны дарга нарыг томилдог бус “сонгодог” байя

Монгол улсад дарга болох гэсэн хүсэлтэй хэдэн мянган иргэн бий. Нэг үгээр хурган даргын амтанд орсон гэхүүдээ. Дарга хүн өглөө ажилдаа ирэхээс үдэш хүртэл хүн хүлээн авч уулзаж асуудал шийдвэрлэх ажил хийнэ. Энэ нь зохих газарт нь уламжлах, зохих дарга нарт нь үүрэг өгөхөөс эхэлнэ. Байгууллагын арга хэмжээнд бэлтгэгдсэн зүйлд зориулсан үг хэлэх, тууз хайчлах, үүрэг чиглэл өгнө. Нэг үгээр нэг их хийж ядаад байхаар ажил биш.

4b305-1

Өөрсдийн ойн арга хэмжээ, төрийн байгууллагын гэнэтийн ажил зэрэгт хэвлэл мэдээллийн хэрэгслийг дуудан байлцуулж өөрийгөө болон  тухайн байгууллагаа рекламдаж гарна. Ингэснээрээ бусдад сайхан харагдах хүсэл нь биелнэ. Үнэндээ дарга сайтай газар нэг л өөр.

Орчин байдал, ажилчлын сэтгэхүй, ашиг орлого, үйл ажиллагааны цар хүрээгээрээ даргаас шалтгаалан байгууллагууд хоорондоо ялгаатай байна. Хийе бүтээе гэсэн өнгө аяс цухалзаж байгаа газар бол ондоо. Ядахдаа л орчноосоо өөр харагдана.

Зарим албан байгууллагад хэл ам тасрахгүй, гомдол чирэгдэл барагдахгүй, ажилчид нь сэтгэл зүрх гаргаж ажилладаггүй дүр зураг харагддаг. Энэ бол удирдлагын муугийнх.

An angry cartoon boss shouts at an employee.

Эсэргээрээ удирдлага сайтай газар ажиллаж хөдөлмөрлөхөд урамтай, ажилчид нь чиг нэг зорилготой байдгийг хэн хүнгүй л мэдэх биз. Хамт олон сайтай байна гэдэг дарга нарын бодлого хэр байгааг харуулж байгаа хэрэг. Ажилчид ч ажилдаа дуртай хандана.

Гэтэл манай иргэдийн гомдол, чирэгдэл тасардаггүй, төрийн удирдлагын тухай гомдол барагддаггүй нь нийтээрээ үйлчилгээ муу байгааг харуулж байна. Иргэдийн өдөр тутмын амьдралын асуудлыг шийдвэрлэж чадахгүй байгаа нь энэ цагийн дарга нарын дүр төрх. Цүнх барин, тамхинд нь гүйж байж “олж авсан” албан тушаалдаа идэж уух, ашиглахын тухайд бодож, хугацаатай хоног өдрүүдээ дуусгана гэхээс нэг их зүйлийг хийх “хүсэл ч үгүй” байдаг биз. Мөн өөрийн даргынхаа “хий” гэснийг хийж, цаашид ямар даргын сандал байж болох тухайгаа мөрөөднө. Энэ цагийн дарга нарын мөрөөдөл.

Хууль бус ч байсан энэхүү суудалд нь аваачсан хүндээ муухай хандаж болохгүй. Тиймээс хийх хүсэлгүй ч хийхээс өөр замгүй. Энэ мэт олон газруудыг бид нэрлэж болохоор байна. Одооноос эхлэж дарга нарыг иргэдийн санаачлагаар тодруулдаг байвал ямар байна. Төр түмэн нүдтэй гэдэг шиг иргэд олон шийддэг байя л даа Дарга нарыг.

Б.Саран

14408768_1075659032554287_872381660_n-8-36-22

Санал болгох мэдээ

С. Амарсайхан: 25 тэрбум төгрөгөөр ОБЕГ-т гал унтраах дрон, хувцас, тоног төхөөрөмж авна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Шадар сайд С. Амарсайхан …