Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн Биеийн тамир, спорт хороо хамтран зохион байгуулж буй дүүргийн Засаг даргын нэрэмжит “Спорт наадам-2016” төрийн байгууллагын албан хаагчдын спортын нөхөрсөг тэмцээн 2016 оны 11 дүгээр сарын 17, 18, 19-ний өдрүүдэд Ширээний теннис, Дартс, Сагсан бөмбөг, Воллейболын төрлөөр үргэлжиллээ.
Нийт 26 байгууллагын 18 багийн давхардсан тоогоор 600 гаруй тамирчин өрсөлдөн шилдгүүдээ тодрууллаа. Шагналыг Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж болон алба, хэлтсийн дарга нар гардуулав.
Теннис Эрэгтэй төрөлд”1 дүгээр байрт: Эрүүл мэндийн төвийн их эмч Цэрэнбаатар, 2 дугаар байрт: Татварын хэлтсийн байцаагч Даваахүү, 3 дугаар байрт: Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын мэргэжилтэн Эрдэнэбаяр,
Эмэгтэй төрөлд: 1 дүгээр байрт: Татварын хэлтсийн байцаагч Одонтуяа, 2 дугаар байрт: Эрүүл мэндийн төвийн сувилагч Буянхишиг, 3 дугаар байрт: Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын мэргэжилтэн Ч.Цэнгэл, Дартсын төрөлд:1 дүгээр байрт: Цагдаагийн 2 дугаар хэлтсийн Холимог баг, 2 дугаар байр: Онцгой байдлын хэлтсийн Холимог баг, 3 дугаар байр: Засаг даргын Тамгын газрын Холимог баг,
Сагсан бөмбөг эрэгтэй баг 1 дүгээр байрт: Х.Түвшинжаргал ахлагчтай ХХҮХ-ийн баг, 2 дугаар байрт: Б.Лхагваням ахлагчтай ЗДТГ-ын баг, 3 дугаар байрт Д.Ганзориг ахлагчтай Онцгой байдлын хэлтсийн баг.
Эмэгтэй баг: 1 дүгээр байрт: Т.Бүжинлхам ахлагчтай ХХҮХ-ийн баг , 2 дугаар байрт: Байгалмаа ахлагчтай ЭМТ-ийн баг, 3 дугаар байрт: Ж.Батцэцэг ахлагчтай НДХ-ийн баг.
Воллейбол эрэгтэй баг:1 дүгээр байрт: Эрдэнэбаяр ахлагчтай ОБХ-ийн баг, 2 дугаар байрт: Х.Азбаяр ахлагчтай ХХҮХ-ийн баг 3 дугаар байрт: Б.Эрдэнэбаяр ахлагчтай ЗДТГ-ын баг
Эмэгтэй баг: 1 дүгээр байрт: Ц.Цолмон ахлагчтай Татварын хэлтсийн баг, 2 дугаар байрт: Б.Тэгшээ ахлагчтай ЭМТ-ийн баг, 3 дугаар байрт: Г.Цэцэгдэлгэр ахлагчтай Мэргэжлийн хяналтын хэлтэс, Дотоод аудитын алба, Худалдан авах ажиллагааны албаны хамтарсан баг. Багийн дүнгээр 1 дүгээр байрт: Ц.Лхагва даргатай ЭМТ, 2 дугаар байрт А.Дамцагдорж даргатай ЗДТГ, 3 дугаар байрт: Х.Доржсүрэн даргатай Цагдаагийн 2 дугаар хэлтэс шалгарлаа.