Казахстан Улс Монгол Улсад 10 сая ам.долларын өрөө төлнө

1479706359_10m

Казахстан Улсын Ерөнхийлөгч Н.Назарбаев “Монгол Улсад жил бүр 5000 тонн ур тариа нийлүүлж өлсгөлөнг давахад нь тусалж байсан” тухай 1999 онд ярьж байсан бичлэг нь саяхнаас манай хэвлэлүүдээр цацагдах болсон билээ. Үүнийг үзсэн Монголчууд “яаж ч өлссөн талх гуйх дээрээ тулаагүй” хэмээн ихэд дургүйцсэн юм.

Харин Казахстаны талаас 20-оод жилийн өмнөх асуудал тул асуудал болгож дэвэргэхгүй байхыг хүссэн тухай албаны хүн мэдэгдэж байлаа.

Тэгвэл бид Казахстан Улсаас талх гуйдаг бус харин 10 сая ам.долларын авлагатай аж. Тодруулбал, Казахстан Улсын нэгэн компани “Эрдэнэт” үйлдвэрт 10 сая ам.долларын өртэй байсан ч татан буугдсан байна. Гэхдээ хоёр улсын Засгийн газрын түвшинд асуудал яригдаж татан буугдсан компанийг залгамжилж авсан компани өр төлбөрийг барагдуулахаар болсон тухай мэдээллийг Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан юм.

Эдгээр өдрүүдэд Монгол Улсаас Казахстан Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ж.Сүхээ уг асуудалд анхаарлаа хандуулж, гэрээнд гарын үсэг зурахаар ажиллаж байгаа аж. Үүний дараа өр төлбөрийг барагдуулах ажил хийгдэх гэнэ. Олон жил болсон асуудал хэдий ч Монгол Улсын талаас алданги, хүү тооцохгүйгээр 10 сая ам.долларыг авахаар шийдсэн байна. Өөрөөр хэлбэл бид хоёр улсын найрамдалт харилцааг Монгол Улс эрхэмлэж буйг үүгээрээ харуулж байгаа аж.

14408768_1075659032554287_872381660_n-8-36-22

Санал болгох мэдээ

Монгол Улсын гадаад валютын албан нөөц 4,3 тэрбум ам.долларт хүрлээ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга …