Н.Алтанхуягийн дүү Н.Нарантуяаг үргэлжлүүлэн хорихоор шийдвэрлэжээ

4-6-1_700x700
Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн бага дүү Н.Нарантуяаг 461 дүгээр ангид үргэлжлүүлэн хорих шийдвэрийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхээс өнөөдөр гаргалаа.
Түүний өмгөөлөгч Н.Нарантуяаг хууль бусаар цагдан хорьсон гэж үзэн, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх хэлэлцсэн байна. Шүүх бүрэлдэхүүн иргэний нэхэмжлэлийг хэлэлцээд, Н.Нарантуяаг 14 хоног хорих шийдвэрийг хэвээр үлдээжээ. Н.Нарантуяаг Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагчид өнгөрсөн долоо хоногт “Чингис хаан” нисэх онгоцны буудлаас гадаад руу нисэх гэж байхад нь баривчилсан гэж мэдээлсэн.
Түүний өмгөөлөгч “Энэ баривчилгаа ямар ч үндэслэлгүй. Түүнийг хорихоосоо өмнө өмгөөлөгчтэй нь ч уулзаагүй” гэсэн тайлбарыг хэвлэлийнхэнд өгсөн. Мөн Н.Алтанхуягийн гэргийг ч ХБНГУ руу явах гэж байхад нь саатуулж байсан юм.
14408768_1075659032554287_872381660_n-8-36-22

Санал болгох мэдээ

Ж.Батзандан: Уул уурхайн баялагийн тодорхой хувийг төр, ард түмний мэдэлд авах асуудал яригдах бүрд Засгийн газрыг огцруулах асуудал гарч ирдэг

“Эрдэнэс Монгол” нэгдлийн Засгийн Газрын бүрэн эрхт төлөөлөгч /БЭТ/ Ж.Батзандан хэвлэлд хандаж мэдээлэл өгөв. Тэрбээр …