Ахуйн зөвлөгөө

2805

  • – Шинэ талхыг нимгэн зүсэхийн тулд хутгаа халуун усанд дүрвэл зүгээр. Мөн тортыг ийм хутгаар зүсвэл сайн. Тортыг хатуу цаасан хайрцагт алимтай хамт байлгавал удаан хадгалж болдог.
  • – Загасыг 5-10 минут сүүнд хийгээд гурил түрхэж ургамлын тосонд давсалж шарвал амттай болдог
  • – Хивсэн дээр тогтсон бэхийн толбыг буцлам сүүгээр арилгаж болно
  • – Амнаас сармисны үнэрээ арилгая гэвэл аяга сүү уух хэрэгтэй
  • – Өнгөлсөн мебель эдлэлийг сүүнд норгосон даавуугаар, дараа нь ноосон даавуугаар арчиж цэвэрлэнэ.
  • – Гараас сонгины үнэрийг арилгая гэвэл алга дээрээ хуурай давс үрээд савантай усаар угаана.
  • – Өрөөнөөс тосон будгийн үнэрийг гаргахын тулд хэдэн газар давстай ус тавина.
  • – Мөстэй цонхыг 0,5 литр бүлээн усанд 2-3 халбага давс уусгаад арчвал мөс нь амархан арилна.
  • – Давхар цонхны завсар хоолны халбага давстай сав тавибал цантахгүй.
  • – Хувцас, бөс даавуунд тос дусахад юуны өмнө давс хийж нэлээд байлгаад арчихад амархан арилна.
  • – Бүлээн усанд хоолны цагаан цууг бага зэрэг хольж, сав суулга угаахад сайхан өнгө орно.
  • – Үнэр шингэсэн савыг цуутай усаар зайлаад дараа нь цэвэр усаар дахин угаахад эвгүй үнэр нь хялбар арилна

ugluu.mn

Санал болгох мэдээ

УИХ-ын дарга Н.Учрал БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жао Лөжитэй уулзлаа

Монгол Улсын Их Хурлын дарга, Монгол Ардын намын дарга Н.Учрал ХКН-ын урилгаар 2026 оны 3 …