Агаар дуслын халдварт өвчнөөс сэргийлэхийн тулд та юу хийх хэрэгтэй вэ

eab02079b3b091afbig

Агаар дуслын халдварт өвчнөөс сэргийлэхийн тулд та юу хийх вэ?

·         Гараа савантай усаар ойр, ойрхон сайтар угаах;

·         Бохир гараа ам, хамар, нүдэндээ хүргэхээс зайлсхийх;

·         Өрөө, тасалгааг 2 цаг тутам агааржуулж, цэвэрлэгээ халдваргүйтгэлийг тогтмол хийж байх;

·         Онцын шаардлагагүй бол хүн ам олноор цугларсан газраар бага насны хүүхэд дагуулж явахгүй байх;

·         Илчлэг сайтай хоол хүнс хэрэглэх, нойр, хоолны дэглэмээ зөв зохицуулах, дасгал хөдөлгөөн хийх;

·         Бага насны хүүхдийг дулаан хувцаслах;

·         Мэргэжлийн байгууллагуудаас өгч буй зөвлөмжийг дагаж мөрдөх;

·         Гэрийн нөхцөлд давс, царван, тамедины уусмалаар хоолойгоо тогтмол зайлж, хоолой буюу амны хөндийн эрүүл ахуйг сайтар сахих;

Хэрвээ та өвчилсөн бол бусдад халдвар тараахаас сэргийлэхийн тулд юу хийх вэ?

·         Ханиаж найтаах үедээ салфетка хэрэглэх, хэрэглэсэн салфеткаа хогийн саванд хаях;

·         Амны хаалтыг зөв хэрэглэх;

·         Олон нийтийн газраар явахгүй байх;

·         Өвчтэй байгаа гэдгээ гэр бүл, найз нөхөд, хамт олондоо хэлж, хүмүүстэй ойр харьцахаас зайлсхийх;

·         Халуун цай, шөл, сүү, илчлэг сайтай шингэн хоол, чацаргана, аньсны шүүс сайн уух;

Хүүхдийн байгууллагууд юуг анхаарах вэ?

·         Анги танхимд чийгтэй цэвэрлэгээ, агаарын бохирдол багатай цагаар агааржуулалтыг хийх;

·         Ирцийн тандалт хийж, өвчний сэжигтэй хүүхдийг сургууль, цэцэрлэгийн эмчид яаралтай үзүүлэх буюу гэрт нь буцаах;

·         ТТӨ болон халдварт өвчнөөс сэргийлэх зурагт хуудас, санамжийг анги танхим, коридорт байрлуулж, хүүхэд, эцэг эхчүүдэд мэдээлэл авах боломжийг бүрдүүлэх;

·         Хүүхдийг олноор цуглуулан өдөрлөг, уулзалт, тэмцээн зохион байгуулахгүй байх;

·         Хүүхдийг дулаан хувцаслах талаар зөвлөлгөө өгөх, ангийн багш хяналт тавих;

·         Цэцэрлэгийн хүүхдийг хооронд нь 1м-ээс багагүй зайд унтуулах;

Санал болгох мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх тухай зарлиг гаргаж, хэрэгжүүлэх чиглэлийг Засгийн газарт өглөө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх монгол соёл, иргэншлийн аюулгүй байдал, хүн амын удмын санг хамгаалах, …