Бүтэн нэг өдөр гудамжинд наймаа хийгээд үзчих, дараа нь шийдвэрээ гарга Дарга нараа

Өдрөөс өдөрт олширсоор байгаа гадаа наймаа эрхлэгдэд авч байгаа арга хэмжээ нь л торгууль, шийтгэл, бараа хураах ажиллагаа. Гэтэл тэд гэртээ хоолтой, санхүүгийн дарамтгүй байсан бол өвлийн хүйтэнд гадаа суухгүй л байсан. Аргаа барахдаа л гэр орноо “тэжээх” гэж энд сууж байгаа хэрэг.

untitled

Гадаа даарч бээрч суусныхаа төлөө эрүүл мэндээрээ асар их хохирч байгаа. Тэд ирээдүйгээсээ хэдэн жилийн нас хороож байгааг хэн ч мэдэхгүй. Ихэнхдээ гадаа наймаа хийж байгаа хүмүүс хижээл болон ахимаг насны эмэгтэйчүүд. Хүүхэд төрүүлж улс нийгэмдээ “хүн бэлдэж” өгснийхөө төлөө тэднийг тэжээх, сургуульд сургах, эрүүл мэндэд нь туслах олон үйл хэргийн “цаана гарах” гэж зүтгэж яваа энгийн иргэд. Хүүхдүүдийг нь гэнэт ажлаас нь халчихдаггүй, эдийн засаг хямардаггүй, улс орон мөнгөтэй бас иргэдэд боломж олгодог байсан бол тэд гадаа гандаж зогсохгүй. Тамхи, кофехон зарах эгэлчүүдэд төрийн “үйлчилгээ” харин ч нэг сүртэй. Цагдаа хяналтынхан нь дийлэхээ болиод эхлэхээр сүүлдээ зогсох газрынхаа татварыг төл гэнэ. Монгол хүн өөрийн нутагтаа татвар төлж наймаа эрхлэнэ гэдэг “сонирхолтой”. Эмээ нарын насаараа хийгээд ирсэн цай чанах, аарц чанаж түүнийгээ залууст зарах ажилд “хүчнийхэн” их сайн ажилладаг.

a-zah

Энэ төрөөс юу ч гүйгаагүй, юу ч “хумслаагүй” эр зүрхээрээ бор ходооддоо тэжээж байгаа тэдгээр иргэний нэг амьдралын дүрд төрийн өндөрлөгүүд нэг тоглоод үзээч. Өглөө 08.00-оройн 20.00 хүртэл гадаа /–25-с/ илүү температурт наймаа хийж, гар хөлөө бээрүүлж өнгөрүүлээч. Хөдөлмөр ямар байдаг, яаж иргэд чинь мөнгө олж байгааг хөрсөн дээр буугаад мэдрээч Дарга нараа.

Үүний дараа тэдэнд юу хэрэгтэй, улс нийгэм ямар байгаа тухай үнэн зөв шийдвэр гаргах байх. Халуун дулаан өрөөндөө өдөржин хоол унд зөөлгөж, үүдэндээ хүн оочирлуулж, асуудлыг хагас дутуу шийдэж, хэвлэлийнхнээр нүүр царай хийхээс илүү чухал эзнээ хүлээсэн шийдвэрүүд зам дээр байна шүү Дарга нараа.

Б.Саран

14408768_1075659032554287_872381660_n-8-36-22

 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …