Москва хотоос ирсэн гурван дельфин Үндэсний соёл амралтын хүрээлэнд усан циркийн үзүүлбэр үзүүлж байна. Энэ шоу тоглолтыг гадаад харилцааг дэмжин ажиллагч “Тэнгэрийн Модун” ТББ, “Московский Дельфинарий” нар хамтран зохион байгуулж байна.
Тэр дундаа дасгалжуулагч Андрей, “Тэнгэрийн Модун” ТББ-ын тэргүүн Г.Батхүү нар ТМ телевизийн Хэмнэл нэвтрүүлэгт зочноор оролцож Аав, ээж, хүү гурван Дельфиний тоглолт, үзүүлбэрийн талаарх сонирхолтой ярилцлага өрнүүлснийг хүлээн авна уу.
Даваа, мягмар гаригт амарч бусад өдрүүдэд тоглогдоно. Лхагва, пүрэв, баасан гаригт 18 цагаас, бямба, ням гаригт 12:00, 15:00, 18:00 цагуудад тоглогдож байна.
Тус тоглолтын тасалбарыг Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн кассаар болон Улсын Их дэлгүүрийн зүүн хаалган дээр билетийн касс байрлуулан худалдаалж байна. Тасалбарын үнийн хувьд 3 нас хүрээгүй хүүхдийг үнэ төлбөргүй оруулж, үзүүлж байгаа. Гэхдээ /Төрсний гэрчилгээ/ заавал авчирсан байх шаардлагатай. Тасалбарын хувьд хүүхэд, том хүний билет гэж байхгүй. Зөвхөн эгнээнээс хамаарч тасалбарын үнэ өөр, өөр байгаа. 9,10-р эгнээ 15.000, 7,8-р эгнээ 18.000, 4,5,6-р эгнээ 21.000, 2,3-р эгнээ 24.000, 1-р эгнээ 30.000 төгрөгөөр тус тус худалдаалж байгаа. Дельфинтэйгээ ойртох тусам үнэ жаахан нэмэгдсэн байгаа.
Та бүхэн гэр бүл, найз нөхөдөө дагуулан ирж үзэхийг урьж байна.